Тулааны талбар дахь Украины армийн нөхцөл байдал НАТО-гийн таамаглаж байснаас ч хэцүү болж хувирсан тухай тус холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг 11-р сарын 16-ны пүрэв гарагт мэдэгдэв.
"Орос улс энх тайвныг төлөвлөөгүй, харин ч эсрэгээрээ Авдеевка орчимд тэд хэрхэн довтолгооны ажиллагаа явуулсныг бид харж байна" гэж тэр хэлэв.
Столтенберг НАТО Оросыг ялахыг зөвшөөрөхгүй, учир нь энэ нь эвсэлд муугаар нөлөөлнө гэж MK.ru мэдээллээ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Валерий Залужный фронтын байдал мухардалд орчихлоо гэж мэдэгдсэн. Украины цэргүүд Оросын хамгаалалтын шугмыг нэвтэрч чадахгүй, эндээс гэнэтийн ялалт хүлээх хэрэггүй гэдгийг тэр сануулаад байгаа юм.
Харин тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленский Жанжин штаб байлдааны ажиллагааг үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэж мэдэгдэв.
Үүний өмнөхөн Франц улс өөрийн зэвсгээс Украин руу шилжүүлэхээс татгалзах бодолтой байгаа нь тодорхой болсон юм.
Эх сурвалж: Vm.ru
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Нато чинь дайныг дэмжигч алагч , НҮБ ийн цэрэг чинь энхийх сахиулч билүү
Энэ Столтeнбeрг их нүдэнд хүйтэн хүн дайныг хүсэгчид.