Нидерландын засгийн газар Украинд дахин 2 тэрбум еврогийн цэргийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэлээ.
"Европейская правда" сонинд бичсэнээр энэ тухай Нидерландын Батлан хамгаалах яамны тэргүүн Кайса Оллонгрен мэдэгдсэнийг Ройтерс агентлаг иш татав.
Түүний хэлснээр, энэ шийдвэр нь Оросын эсрэг дайнд Украинд зориулсан дэмжлэг гуйвшгүй хэвээр байна гэсэн үг юм.
Энэ нь Нидерландаас ирэх жил Украинд үзүүлэх өргөн хүрээний тусламжийн багцын нэг хэсэг бөгөөд сэргээн босголт, хүмүүнлэгийн тусламжийн эхний 102 сая еврог шаардлагатай бол жилийн турш нэмэгдүүлэх болно.
Тус улсын Батлан хамгаалахын сайд Кайса Оллонгрен хэлэхдээ, шинэ багцыг харгалзан үзвэл Нидерландаас Украинд үзүүлэх цэргийн тусламжийн нийт хэмжээ ойролцоогоор 7.5 тэрбум евро болж байна гэжээ.
Тэрээр саяхан Украинд хийсэн айлчлалынхаа үеэр Украины армид сум худалдаж авахад нь зориулж 500 сая евро шилжүүлнэ гэж амласан юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.