Төрийн ажлын чанарын зураглал: 30 жилийн ядуурал, Улаанбаатарын утаа, авлига, хулгай худал...

11/ 20/ 2023    8 цаг 00 минут

Өнгөрөгч долоо хоногт болсон  “Эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог дэмжих нь” хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлсэн. Энд эдийн засгийн өсөлт, гадаадын өр зээлээ төлж байгаа, валюын нөөц нэмэгдсэн гэхчлэн эерэг тоо баримтууд дурдагдав. Гэхдээ түүний хэлсэн үгэнд анхаарал татаж, аваад үлдчихмээр  нэг агуулга хавчуулагдав. Тэрбээр хэлэхдээ “Тоо худал ярьдаггүй. Гэхдээ тооноос чанарт шилжихийн төлөө анхаарах шаардлагатай байгаа” гэдгийг онцолсон.  Тооноос чанарт шилжих нь том төрөөс ухаалаг төр рүү шилжих  алхам болж таарна. Олзуурхах шалтгаан энэ.

Төрийн ажлын түвшинд чанарын асуудал ингэж сөхөгдөв. Төр засгийн бодлого нь оновчтой, шударга ёс ноёрхсон, хариуцлагатай, хууль ёсоо дээдэлсэн, иргэдийнх нь амьдрал баталгаатай байгаасай гэж л олон нийт хүсдэг. Энэ бол төрийн ажлын чанар.

Төрийн ажлын чанар хэр хэмжээнд байгааг илэрхийлэх 30 жилийн ядуурал, авлига, дабль стандарт, хариуцлагагүй байдал, төрийн өмчийн хулгай, улстөрчдийн  амиа аргацаасан худал амлалт гэхчлэн өч төчнөөн үзүүлэлт нүдний өмнө киноны кадр шиг л жирэлзэж байна. Дэндүү олон.

Энэ цаг үеийн хамгийн халуун сэдэв бол  төрд нүүрлэсэн хулгай. Хөгжлийн банкны, нүүрсний, Боловсролын сангийн, газрын  гэхчлэн хөвөрч байна. Монголын төр хулгайчдаас гадна худалч нараар  бас дүүрсэн. Төрийн ажил уруудаж доройтох нэг шалтгаан энэ.

  Эрх мэдэлтнүүдийн хэлсэн ярьснаар бол өдийд Улаанбаатар метротой, утаа униаргүй, Зүүн дөрвөн зам давхар гүүрэн гарцтай, ам долларын ханш 1000 төгрөгтэй тэнцэж байх байв. Ийм үгсийг тэд хоолны ширээний ард бус хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэсэн.

Хорих газраас суллагдаад шууд УИХ-ын гишүүний тангараг өргөдөг,  шүүхээс хорих ялаар шийтгүүлсэн хэрнээ эрхэм гишүүнийхээ  эрх ямбыг эдлээд явж байдаг жишгийг Монголын төрөөс л харж байна.

Улаанбаатарыг цементэн ширэнгэ болгосон эрх мэдэлтнүүд, ажил хариуцсан  төрийн албан хаагчид сайндаа л АТГ-т дуудагдаж байцаалт өгсөн төдийгөөр,  тэгээд л амар сайхан жаргана.  Төрийн ажлын зураглал өнөөдөр иймэрхүү янзаар үргэлжилж байна. Чанарыг үгүйлэх,  шаардах шалтгаан энэ мэт.

Уг нь “төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж үгтэй. Тэгээд ч  төрийн алба стандарт, хэм хэмжээтэй. Хэрэв хэрэгждэгсэн бол хуультай бол хуультай улс бид.

Тэгвэл энэ бүхний буруутан нь хэн бэ. Төрийн ажлыг төрийн албан хаагч л хэрэгжүүлдэг. Тийм болхоор төрийн ажлын чанарыг төрийн албан хаагчидтай холбож ярих ёстой.

Төрийн албыг  төрлийн алба болгосноор хууль журамгүй мэт авирлах болсон. Ийм хүмүүсийг олон нийт “цүнх баригч”, “суганы үс” гэхчлэн нэрлэдэг. Тэд ихэвчлэн хоноцын сэтгэлтэй, авч завшихын донтой.  

Засгийн газраас  авлигатай тэмцэх хүрээнд  “Таван Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Үүний төрийн албан хаагчидтай холбоотой хэсэг болох “Шүүр” ажиллагааны талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Төрийн алба, төрийн өмчийг шимэгчдээс салгах Шүүр ажиллагааны хүрээнд төрийн албаны хууль бус томилгооны талаарх мэдээллийг холбогдох сувгаар хүлээн авч, зөрчлийг илрүүлэх ажиллагааг хийж байна” гэж мэдээлээд буй.

Сайдын хэлснээр нийт 6278 зөрчлийг илрүүлж 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ямартай ч төрийн ажлыг чанаржуулах ажлыг төрийн албан хаагчдаас эхэлж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ иймэрхүү “цэвэрлэгээнд” хэн өртөж байгаа нь бас чухал. Том дарга нарын  “крандсан” хүмүүс албандаа үлдэж байгаа бол ар талдаа найдсан тэднээс ажлын чанар хүлээх нь үүлгүй тэнгэрээс хур хүсэхтэй адил шүү.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.189.157Зочин   • 11 сарын 21. 5 цаг 28 минут

Oi gutmaar

ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube