Никарагуа улсын 23 настай Шаннис Алондра Паласиос Корнехо 72 дахь удаагийн "Ертөнцийн мисс" олон улсын тэмцээнд түрүүлэв. Тэрээр тус улсын шоуны анхны ялагч юм.Тус тэмцээний финал нь 11-р сарын 18-нд Эль Сальвадорт болсон юм.
Дэд миссийн цолыг Тайландын хорин долоон настай оролцогч Аннтониа Порсилд хүртжээ. Хоёрдугаар байрт Австралийн иргэн Мориа Вилсон тодорчээ.
Энэ жил "Ертөнцийн мисс" тэмцээнд Нидерланд, Португалийн хоёр трансжендер эмэгтэй өрсөлдсөн. Мөн Колумб, Гватемалаас гэрлэсэн хоёр оролцогч иржээ.
Жил бүр уламжлал болгон зохиогддог энэхүү арга хэмжээнд Орос улсыг төлөөлөн 2023 оны Оросын миссийн титмийн эзэн, Санкт-Петербург хотын хорин хоёр настай Маргарита Голубева оролцсон юм. Тэмцээнд тэрээр Хун гүнжийн үлгэрээс сэдэвлэсэн хувцсыг үзүүлжээ. Оросын Маргарита Голубева шилдэг 20-д багтсангүй.
Эх сурвалж: Вечерняя Москва
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.