
Энэ үеэр МУИС-ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Х.Цэвэлмаа "Эдийн засгийн өсөлтийг өрх рүү оруулах талаар ярьж байна. Гэтэл өрх өөрөө аж ахуй эрхлэх орчин бүрдээгүй байна. Бичил аж ахуй эрхлэх гэсэн зохицуулалт хуульд байвал иргэн баялаг бүтээгч болно. Өрхийн нэгдсэн кластерын бодлоготой болмоор байна. Өрсөлдөөний тухай хуульд бизнес хоорондын арилжааны зохицуулалт дутмаг байдаг. Эдгээрийг засаад явбал орон нутгийн хөгжилд ч нөлөөтэй. Бүс нутгийн бодлого өнөөдөр чухал байна. Гэтэл манай улсын Бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийн хугацаа 2020 онд дууссан. Татварын бодлого хуваарилалт бус зохицуулалтын үүрэгтэй байх ёстой. Өрхүүдийг үйлдвэрлэгч талаас нь харах цаг болсон." гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.