
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн эдийн засагчидтай хийж буй “Өглөөний уулзалт” үргэлжилж байна.
Энэ үеэр Эдийн засагч С.Дэмбэрэл: Засгийн газар 2-3 сарын өмнө уул уурхайн бус экспортыг дэмжих тогтоол гаргасан. Энэ бол сайн хэрэг, одоо худалдааг нэмэгдүүлэх ёстой. Импортыг үзэн ядах хэрэггүй. Өр, баялагт хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өрхийн орлого, зарлагыг өргөн утгаар нь хараарай. Өрхийн баялгийг нэмэгдүүлэхийн тулд газар өмчлөх эрхийг хүртээмжтэй болго. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндэсний баялгийн сангаар дамжуулаад баялгийг иргэн бүрт тэгш хүртээмжтэй болгох заалт оруулсан. Үүнийг өрхүүдэд хувьцаа байдлаар олговол зүгээр. Тэгш бус байдал жинхэнэ утгаараа үүсээгүй байхад хэт туйлширч болохгүй. Баян, хоосны ялгаа нийгмийг донсолгох хэмжээнд очоогүй байгаа шүү.

Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир: Энэ оны эхний хагас жилийн байдлаар дундаж өрхийн орлого зарлагаасаа давсан. Өрхийн бодит орлогыг хамгаалахын тулд инфляцийг бууруулж, тогтвортой болтол мөнгөний бодлогын хатуу төлөвийг хадгалах шаардлага үүсэж байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.