Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр /2023.11.20/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЕТГ-ын дарга Я.Содбаатар "Нийгмийн сүлжээнд болон хэвлэл мэдээллээр сүүлийн үед Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гадаад харилцаа, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг хагалган бутаргах чиглэл рүү янз бүрийн мэдээ мэдээлэл гарах болсон. Тиймээс дараах мэдэгдлийг гаргаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээллийг удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээний нэр бүхий хаягаас орчин үеийн технологи, программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгах ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсч байна. Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг Монгол Улсын нэр хүнд тэр тусмаа найрсаг харилцаатай хөрш орны харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болж байна.
Энэ хуурамч бичлэг түгсэнтэй холбоотой хуулийн байгууллагад хандсан. Одоогоор бичлэгийг үйлдсэн хоёр монгол хүн болон холбогдох хүмүүсийг олж тогтоон, шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Цаашид Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хамгаалсан Үндсэн хуулийн эсрэг аливаа үйл ажиллагаатай хатуу тэмцсээр байх болно." гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.