АН-ын бүлэг: Иргэний төлөөлөл, иргэний эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл Батлан хамгаалахын сайдаар ажиллах ёстой

11/ 20/ 2023    14 цаг 42 минут

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "2017 оноос хойш 20 залуу амиа алдсан байна. Жилд хоёроос дээш залуу нас барж байна. Батлан хамгаалах тогтолцоонд томоохон асуудал байна. Өнгөрсөн хугацаанд Батлан хамгаалахын сайд иргэний төлөөлөл байна гэсэн зүйл заалт хэрэгжиж ирсэн. Зэвсэгт хүчний жанжин штаб гэдэг нь мэргэжлийн байгууллага байдаг. Гэвч хүний эрхийн асуудлаа тэнцүүлж авч явах зарчим зөрчигдөж ирлээ.

Ардчилсан намын бүлгийн гишүүд “Батлан хамгаалахын сайдад хариуцлага тооцох ёстой, иргэний төлөөлөл, иргэний эрх ашгийг хамгаалдаг төлөөлөл Батлан хамгаалахын сайдаар ажиллах ёстой” гэдэг дээр санал нэгдэж, бодлого боловсруулж ажиллахаар болсон гэлээ.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа "Цэргийн амь нас хохирч байгаа асуудалд Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж байгаа. 2021 оны гуравдугаар сарын 31 нд Ардчилсан намын бүлгээс минийн нэр дээр Зэвсэгт хүчин жанжин штаб руу албан бичиг явуулсан байдаг. Энэний дагуу Хүний эрхийн дэд хороог хуралдуулсан. Цэргийн амь нас хохирдог юм байна, хүний эрхийн зөрчил маш их байна, маш олон ажил хийх шаардлагатай юм байна гэдэг чиглэлийг гаргаж, Ерөнхийлөгч болон Засгийн газарт өгч байсан.  Энэ дагуу хяналт тавьж ажиллана гэлээ.

Ардчилсан намын дэд дарга О.Алтангэрэл "Бүлгийн хуралдаанд сэтгүүлчийн болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой хоёр санал оруулж хэлэлцүүллээ.

2017 оноос гүтгэх, доромжлох гэмт хэргийг Эрүүгийн хуульд оруулж шийдвэрлэж байгаад 2020 оноос худал мэдээлэл тараах гэсэн нэр томъёоны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Олон жил хэвлэл мэдээлэл болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ярихдаа Эрүүгийн, Иргэний хуулиар шийдэхийг яриад байснаас биш  хууль зүйн зохицуулалтыг нарийвчилж оруулах асуудлыг хөндөөгүй байна гэсэн дүгнэлт гарсан.

2002 оны Иргэний хуулиар нэр төр, ажил хэргийн нэр хүндтэй холбоотой заалтууд шинэчлэгдээгүй. Худал мэдээлэл тараах гэдэг гэмт хэрэг ойлголтын хувьд бүрхэг. Хуучин Эрүүгийн хуульд байсан гүтгэх, доромжлох гэмт хэргийн агуулгуудыг хольсон, дураараа тайлбарлаж ирлээ. 2016 онд НҮБ-аас энэ төрлийн гэмт хэргийг халах зөвлөмж өгч, УИХ хүлээж авсан. Харамсалтай нь эрх баригчид үүнээс ухарсан. Өнгөрсөн жил хэвлэлийн эрх чөлөөний индексээр 280 орноос 90-д байсан орон өнгөрсөн жил хоёр байр урагшилсан.

Ийм учраас энэ хуулийн зохицуулалтуудад хуульч, судлаачид, сэтгүүлчдийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал орууллаа.

2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн тоо байна. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн доор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг. Нэг ёсны энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа.

Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулах гэмт хэрэг, ял шийтгэлтэй холбоотой Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах төсөл эцсийн хэлэлцүүлэг болох гэж байна. Энэ зүйл заалт буюу 21.9.1-д мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт мэдээллийг задруулсан бол ял шийтгэл оноохоор заачихаж байна. Монгол Улсад Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, энэ байгууллагуудын мөрдөн шалгах ажиллагааны талаар баримт мэдээллийг олж мэдсэн хүн задруулсан бол гээд хүн гэдэг малгайн доор үзэл бодлоо илэрхийлэх иргэн хүний эрх чөлөө, иргэдэд мэдээллийг хүргэдэг сэтгүүлчид хамт орж ирж байна.

Хэлэлцүүлгийн явцад хуулийн төслийн 21.9.3-т шүүх, прокурор, өмгөөлөгч, хууль сахиулагч гэж мөрдөн шалгах ажиллагааны нууцыг мэддэг хүмүүсийг тодотгож оруулж ирсэн. 21.9.1-д аливаа шалгагдаж буй хэргийн талаар мэдээлсэн хувь хүн, сэтгүүлчийг яллах цоорхой нээгдэж байна. Мөрдөн байцаалтын хавтаст хэрэг олон төрлийн нотлох баримт цуглуулдаг. Олон нийтэд ил болсон  гэрчийн мэдүүлэг байж болно. Аливаа нэг гэмт хэргийн талаар үйл баримтаас сэтгүүлч мэдээлэл бэлтгээд, тэр тухайгаа цагдаа болон мөрдөн байцаах байгууллагад мэдээлэл өгөөд мөрдөн байцаалтад орсон байж болно. Үүнийг мэдээлснээр гэмт хэргийн субъект болоод эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэл гарч байна. Үүнийг анхаарах ёстой гээд санал оруулсан юм" гэлээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube