АТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн мэдээлэлдээ "Нүүрсний гэх тодотголтой хэргүүдийн 85 хувь нь шүүх рүү шилжсэн. УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Д.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэргийг мөрдөн шалгаж байна. УИХ-ын гишүүн Ц.Анандбазартай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хэргийн улмаас улсад 44 их наяд төгрөгийн хохирол учирсан байна гэж мэдэгдэл хийсэн. Үүнтэй нь холбоотойгоор тухайн гишүүнийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авсан. Мэдүүлгээр Т.Доржханд гишүүн нүүрсний уурхайн ам болон хил дээрх үнийн зөрүүнээс 44 их наяд гэсэн тооцоолол гаргаж ирсэн гэх үндэслэлгүй тайлбар өгсөн. Үндэслэлтэй тооцоо хийсэн мэдүүлгийг өгөөгүй гэсэн үг" гэлээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.