АНУ-ын Ерөнхийлөгч асан Жимми Картерын эхнэр Розалин 97 насандаа таалал төгсөв. Энэ тухай Картер төв 11-р сарын 19-ний ням гаригт өөрийн цахим хуудаснаа зарлажээ.
Розалин эмэгтэйчүүдийн эрхийн төлөө идэвхтэй тэмцэж, хүн амын сэтгэцийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэх арга хэмжээг идэвхтэй сурталчлагч байсан гэж эмгэнэлд дурджээ. Розалинн, Жимми Картер нар 77 жил хамтдаа амьдарч, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөжээ. Тэд 11 ач, 14 гучтай болжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан эхнэрээ нас барсны дараа "Розалин миний хүрсэн бүх түвшинд миний тэгш хамтрагч маань байсан" гэжээ.
Жимми Картер Америкийн хамгийн урт насалсан ерөнхийлөгч болсон бөгөөд тэр одоо 99 настай.
Тэрээр 1977 онд АНУ-ын 39 дэх Ерөнхийлөгч болж, дөрвөн жил ажилласан. Картер 2002 онд Нобелийн энх тайвны шагнал хүртэж байв. Тэрээр бүрэн эрхийнхээ төгсгөлд энэхүү шагналыг хүртсэн АНУ-ын цорын ганц ерөнхийлөгч болсон юм.
Эх сурвалж: Vm.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.