Тарвас яагаад палестинчуудтай эв нэгдлээ илэрхийлэх бэлэг тэмдэг болсон бэ? 

11/ 21/ 2023    7 цаг 32 минут

Израйль ХАМАС-ын эсрэг одоогийн дайн эхэлснээс хойш тарвасны дүрс нь дэлхийн өнцөг булан бүрт палестинчуудыг дэмжсэн жагсаалын бэлэг тэмдэг болсон юм. Гэхдээ тарвас Палестины бэлэг тэмдэг болсон нь шинэ зүйл биш юм. 1967 оны дайнаар Израиль баруун эрэг, Газын зурваст хяналтаа тогтоосны дараа тарвас эсэргүүцлийн билэг тэмдэг болон анх гарч ирсэн юм.

Дараа нь Израилийн эрх баригчид хяналтаа тогтоосон нутаг дэвсгэрт Палестины далбааг байрлуулахыг хориглож, зөрчвөл эрүүгийн гэмт хэрэг болгожээ.

Палестинчууд энэ хоригийг тойрон гарахын тулд тарвас хэрэглэж эхэлжээ. Учир нь зүссэн тарвас нь Палестины төрийн далбааны улаан, хар, цагаан, ногоон өнгийн бүх өнгийг агуулдаг аж.

Израиль 1993 онд Ослогийн хэлэлцээрийн хүрээнд Палестины далбааг ашиглахыг хориглосон хоригоо цуцалж, туг нь Газын зурвас болон Баруун эрэгт хяналтаа тогтоосон Палестины эрх баригчдын бэлгэ тэмдэг болсон юм.

Эдгээр үйл явдлын дараа дэлхийн уран бүтээлчид палестинчуудыг дэмжин тарвасны урлагийг бүтээсээр байв. Хамгийн алдартай бүтээлүүдийн нэг нь Халед Хуранигийнх юм. 2007 онд тэрээр "Палестины субьектив атлас" номонд зориулж зүсэм тарвас зурсан нь ихэд алдаршжээ.

"Тарвасны түүх" гэж нэрлэсэн энэ зураг дэлхий даяар аялж, 2021 оны тавдугаар сард Израиль болон Хамас хоорондын мөргөлдөөний үеэр олны танил болсон юм. 

Энэ оны 1-р сард Израилийн Үндэсний аюулгүй байдлын сайд Итамар Бен Гвир олон нийтийн газар Палестины тугийг буулгахыг цагдаа нарт тушаасан бөгөөд туг далбаагаар даллах нь терроризмыг дэмжсэн үйлдэл гэж мэдэгджээ.

Үүний хариуд Израилийн сөрөг хүчний жагсаал дээр тарвасны зураг дахин гарч ирэв. Палестины далбааг Израилийн хуулиар хориглоогүй ч олон нийтийн хэв журамд заналхийлсэн тохиолдолд цагдаа, цэргүүд үүнийг буулгах эрхтэй.

7-р сард Иерусалимд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Израилийн жагсагчид тарвасны зураг, "эрх чөлөө" гэсэн үгтэй самбар барьжээ. Мөн өнгөрөгч наймдугаар сард Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн шүүх засаглалыг шинэчлэх төлөвлөгөөг эсэргүүцэн Тель-Авив хотод цугларсан хэсэг бүлэг жагсагчид тарвасны зурагтай  цамц өмссөн байв.

10-р сарын 7-нд эхэлж өнөөг хүртэл үргэлжилж байгаа дайны үеэр тарвасны зургууд дэлхийн өнцөг булан бүрт палестинчуудыг дэмжих жагсаалын салшгүй хэсэг болж, Газын зурвасын оршин суугчдын эрхийн төлөөх тэмцлийн бэлгэдэл болжээ.

Олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид өөрсдийн хаягийг хаахаас болгоомжилж, Палестины далбааны оронд тарвас байршуулж байна.

Эх сурвалж. ВВС news

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube