АНУ-ын Батлан хамгаалах яамны сайд Ллойд Остин Украины удирдагчидтай уулзахаар Киевт ирсэн тухайгаа олон нийтийн Х сүлжээнд бичжээ.
Тэрбээр "Би Украины удирдагчидтай уулзахаар саяхан Киевт ирлээ" гэжээ. Түүний хэлснээр, АНУ одоо ч, ирээдүйд ч Оросын эсрэг тэмцэлд нь Украиныг дэмжсээр байх болно.
Өмнө нь Пентагон АНУ-ын Конгресс шинэ тусламжийн багц батлах хүртэл Украиныг дэмжихэд үлдэх хөрөнгө хэр удаан хүрэлцэхийг тодруулахаас татгалзсан юм. Үүнээс өмнө АНУ Украин, Израильд тусламж үзүүлэхгүйгээр Засгийн газраа санхүүжүүлэх төлөвлөгөөг баталсан юм.
Владимир Зеленский сэтгүүлчидтэй ярилцахдаа Газын зурваст цэргийн мөргөлдөөн эхэлсний дараа Украиныг дэмжих нь багассан гэдгийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэрэв үүнийг зогсоовол Украины Зэвсэгт хүчин ухарч эхлэхээс өөр аргагүй болно гэж тэранхаарулсан юм.
Эх сурвлж: Лента.ру
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.