ЗТХ-ын сайд С.Бямбацогтыг УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтыг зодож, олон нийтийн газар танхайрсан хэргээр шалгаж эхэлжээ

11/ 21/ 2023    7 цаг 01 минут

 “Үхрийн сүүлэн дээр хутга” гэгчээр сонгууль болоход хагас жил гаруйхан хугацаа үлдээд байхад МАН-ын буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас ахиад нэг сайд огцрох нь тодорхой болсон бололтой. 

Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг хүн зодож, танхайрсан гэх гомдол цагдаагийн газарт очиж, хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. 

Хэргийг тодруулбал, УИХ, Засгийн газрын гишүүн С.Бямбацогт нь “УБТЗ” ХНН-ийн орлогч дарга Н.Энхцогтыг зодоод зогсохгүй, тавьтиргүй үг, ёс бус зэрлэг балмад зан гаргаж, “УБТЗ”-ын Орос, Монголын төлөөлөгчдийг элдвээр хэлэн доромжилж, транзит тээврийн урсгалыг гацааж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэжээ. 

Цаашлаад өвлийн хахир өдрүүдэд шатахуун болон тослох материалуудын тээвэрлэлт тодорхойгүй хугацаагаар саатаж магадгүй болоод байна.

Энэхүү хэрэг 10 дугаар сарын 9-ний орой “Тээврийн долоо хоног-2023” олон улсын форумд оролцогчдод зориулсан хүлээн авалтын үеэр болсон аж. “Бүсийн тээвэр логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэв дор болсон энэхүү форумын хүлээн авалтад Ази, Европын төмөр замын  компаниуд болон олон улсын тээврийн асуудал эрхэлсэн 20 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсын сайд С.Бямбацогтын Оросыг үзэн ядан хашгирч, орилж чичлэхийг алмайран харж, зарим нь гар утсандаа баталгаажуулсан гэнэ.

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт хувь хүний ухамсартаа Оросыг үзэн яддаг байж болох ч Монгол Улсыг төлөөлсөн төрийн сайд хүний хувьд дэд бүтцийн чухал салбар болох УБТЗ-ын албан тушаалтнуудыг “оросын тагнуул” хэмээн цоллон дуудаж , Монголоо Оростой нийлсэн улс хөгждөггүй хэмээн онцлох нь ёс зүйтэй үйлдэл яавч биш нь ойлгомжтой. Түүгээр зогсохгүй УБТЗ-ын орлогч дарга Н.Энхцогтыг олны өмнө улаан нүүр рүү нь цохиж, танхайрсан эрүүгийн хэрэг өдүүлснийг тэнд цугласан олон харсан учраас мэлзэх аргагүй юм.

Төрийн албаны ёс зүйн дүрмээр “албан үүргээ гүйцэтгэх явцдаа болон ажлын байранд архидан согтуурах"-ыг зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авдаг. Тэгвэл олон улсын төлөөлөгчдийн өмнө ёс бус авирласан Төрийн сайддаа ямар хариуцлага хүлээлгэх вэ. 

Л.Оюун-Эрдэнэ сайд ч дээрх үндэслэлээр нэг биш хүнийг ажлаас чөлөөлсөн байдаг.  Монгол Улсын сайд бол улс төрийн албан тушаалтан. Гэхдээ Монгол төрийн албаны хамгийн ёс зүйтэй нэгэн байх нь зүйн хэрэг. Харамсалтай нь, манай Засгийн газрын сайд С.Бямбацогтын хувьд Үндсэн хуулийн "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна" гэх заалтыг зөрчиж, хүний эрхийг уландаа гишгээд байна.

ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан “МАН 2022 онд шинэчилсэн ёс зүйн дүрмээрээ улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудлаа баталгаажуулсан. Улс төрч илт ёс зүйн алдаа гаргасан бол улс төрийн хариуцлага хүлээнэ” хэмээн  олонтаа давтаж хэлснийг энд сануулья.

26


Сэтгэгдэл (26)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



202.126.90.151Монгол хүн   • 11 сарын 28. 12 цаг 07 минут

Эх оронч шаардлага тавихад нь сайдыгаа хуц гээд цаадах нь шарандаа нэг нударсан юм билээ. Сайдыг шалтаглах гээд эмнэлэгт хэвтсэн, баахан төлбөр нэхэх санаатай юм болуу. Уул нь Бямбацогтын зөв л байсан бололтой. Урвагч нарыг өөгшүүлж болохгүй шүү

66.215.254.91Зочин   • 11 сарын 24. 8 цаг 11 минут

Шоронд нь хийгээд хандыг нь дар.

202.126.88.73Зочин   • 11 сарын 22. 17 цаг 42 минут

Yamar ch yos zuigui. Luivarchin naimaachin hulgaichuudiigbtird hezee gargahaa boliih yim be😭😭😭😭

66.181.161.146Зочин   • 11 сарын 22. 13 цаг 14 минут

Энэ одоо бичнэ гэж хуцаж байх шив дээ. Тэгээд л хүмүүсийн дэргэд хүн зодоод сууж байдаг хэн байдаг юм. Мангартаад байх юм. Захиалгат бичлэгээ боль доо

202.126.88.73Zochin   • 11 сарын 22. 11 цаг 45 минут

Huleen awaltan deer baisan hunees ni asuuj uzlee, ymarch tiim yum boloogui geh yum🤣 ulger tuil bichdeg nohduud we

66.181.186.44Иргэн   • 11 сарын 22. 9 цаг 34 минут

Энэ бол яаж ч бодсон худал мэдээлэл байна?! С.Бямбацогт сайд ийм алдаа гаргах хүн бишээ?!

202.126.90.64Зочин   • 11 сарын 21. 22 цаг 24 минут

Ийм үйлдэл гаргасан бол өөрөө өргөдөл өөр өгөөд шууд зайлах хэрэгтэй. Олны нүдэн дээр баримттай байгаа бол шалгах зүйл юу байх вэ дээ

66.181.180.85Зочин   • 11 сарын 21. 22 цаг 20 минут

Яадаг тэнэг орк вэ үнэн хөдөөний орк гэдэгээ харуулсан бна МАН ын боловсон хүчин ийм л ядмагхан бнада

139.5.218.19Зочин   • 11 сарын 21. 21 цаг 48 минут

Manai darga yagaachgui ter nuhur zoduulah umaa hiisen bh

202.9.40.3Зочин   • 11 сарын 21. 19 цаг 41 минут

Энхцогт Хэрлэнгийн өмнөөс ТЗ-г удирдаж байгаа нь үнэн. тз орсуудын бодлогыг хэрэгжүүлж дэмжиж ажилладаг нь үнэншд

66.181.161.212Зочин   • 11 сарын 21. 19 цаг 28 минут

Ugaasaa nahal nii yaanii sda shde byambatsogt chin yostoi hutehgui hogiin gar daa ter sogtchood alban haagchidtaigaa haritsajngaa n unen butehgui kuduunii ork

66.181.161.163Irgen   • 11 сарын 21. 19 цаг 15 минут

Ene ugaasaa zevuun tsarailsan zoduulj bval taarsan nuhur bn sh te

202.126.89.1Зочин   • 11 сарын 21. 19 цаг 12 минут

Муухай бол хэлчих байхаа.Арай ч хүн зодохгүйэ.Зопсон гэвэл гүтгэлэг байна

66.181.161.213Иргэн   • 11 сарын 21. 10 цаг 43 минут

Худал мэдээлэл бн шүү . Ингэж улаан цайм гүтгэмэээргүй байна аа Шантаажны сэтгүүлзүй сөнөтүгэй

202.21.124.132Зочин   • 11 сарын 21. 10 цаг 14 минут

үнэн бол зөв л хүнээ зодож салбарыг чинь самарч байгаа баагий шүү энэ

202.21.124.132Зочин   • 11 сарын 21. 10 цаг 08 минут

Зэмлэл, шаардлага тавьж л ажлуулна шүү дээ сайдын хувьд бол тэгээд л зодож занчаал байна гэж юу байхав дээ 2023 ОН ШҮҮ ДЭЭ

202.21.124.132Зочин   • 11 сарын 21. 10 цаг 07 минут

Тийм л юм бол хэвлэлийн бага хурал нтр хийгээд жаахан үнэнд ойрхон бодиттой баталгаа байхаар баримтуудыг гаргамаар байна. Одоо тэгээд нэг сайтаар бичүүлээд болчихно гэж юу байхав дээ

202.21.124.132Зочин   • 11 сарын 21. 10 цаг 06 минут

Зодлоо, аллаа, танхайрлаа бла бла бла ийм юм бичүүжил бах таваа хангана даа. Урдах юмаа хийгээд яваасай билээ. УБТЗ гэж нэг асуудал юм мундахгүй хогийн газар нэг байна

202.21.124.132Батаа   • 11 сарын 21. 10 цаг 03 минут

Зөв сайн ажлаа хийж байгаа бол Салбарын сайд ингэж зэмлэхгүй биз. Зодсон нь харин юул бол доо худлаа гэж л бодож байна.

202.21.124.132Zochin   • 11 сарын 21. 10 цаг 03 минут

Naad darga geed baigaa hunchin orosiin nuluund avtaad ulsiinhaa esreg ajillah geed baigaagn harinch boliulaad baigaan bishu. Oros ahnartain zailuulah heregtei

202.21.124.132Баярзоригт   • 11 сарын 21. 10 цаг 00 минут

Хэдэн төгрөг өгчхөөд ингэж харлуулах мэдээ нийтлүүлэхээ болио. Үнэнд гүйцэгдэнэ гэж байна шүү.

59.153.86.83зочин   • 11 сарын 21. 9 цаг 08 минут

сайд байтугай УИХ-ын гишүүнээс нь болиулах хэрэгтэй . нам дагаж гарч УИХ болон сайдын сэнтийд олон удаа сууж сагаж байгаа юм байна .хүмүүжилтэй ёс зүйтэй хүмүүс л төрд эрх мэдэлд байх учиртай юм

66.181.161.118Зочин   • 11 сарын 21. 8 цаг 18 минут

Хөгжлийн банкнаас мултарсан хулгайчшүүдээ хүн барьж зодоод махбалын араас орохнэдээ

69.281.101.11Зочин   • 11 сарын 21. 7 цаг 39 минут

howdiin ard tumen 4 udaa songood ywuulsandaa

121.13.142.22Зочин   • 11 сарын 21. 7 цаг 38 минут

Энэ нөхөр Хөшөөтийн уурхайн шүүх хурал дээр хэрэг нь явж байсан юу болсон бэ

202.21.106.52Зочин   • 11 сарын 21. 7 цаг 31 минут

Хөлдүү мал юмдаа

ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube