Ж.Чинбүрэн: Эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай, цэргийн алба хаах сонирхолтой учир цэргийн албанд татах асуудал чухал байна

11/ 21/ 2023    14 цаг 51 минут

Нийгмийн бодлогын байнгын хорооны хурлаар өнөөдөр Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн  төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Зэвсэгт хүчинд эмнэлгийн том алба байгаа. Тэгэхээр зөвхөн цэрэг татлагын үеэр эрүүл мэндийн үзлэг хийгээд тэнцэх тэнцэхгүйг шийдэхээс илүү чанаржуулах хэрэгтэй байна. Ачаалал даах чадамж хүн болгонд  адилхан байдаггүй. Зүгээр үзлэгээр илэрдэггүй өвчин ч байна. Иймд алба хааж байх үед нь цэргүүддээ тогтмол ачааллын тест, эрүүл мэндийн үзлэг хийж байх нь чухал. Г.Сайханбаяр сайд аа танд бол боломж, нөөц, бүхэл бүтэн эмнэлгийн алба байгаа. Тийм учраас үүнийг тогтмолжуулах нь чухал. Мэдээж цэргийн ангиуд дээр эмч байгаа үзлэг хийдэг л байх. Гэхдээ зөвхөн гар үзлэгээр чагнуураар үзэх боломжгүй. Мөн тэр ирсэн хүүхдүүдийн сэтгэлзүйн бэлтгэлийг хангаж өгдөг сэтгэлзүйчид ажилладаг, тэнд очоод бие бялдар сэтгэлзүйн хувьд жинхэнэ монгол эр хүн болдог юм гэдэг тогтолцоог л хийх хэрэгтэй" хэмээгээд  Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт хандан эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай, цэргийн алба хаах сонирхолтой болж байгаа учир эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал болон насанд хүрсэн хэнийг ч ялгалгүй БНСУ шиг шууд цэрэгт явуулдаг тогтолцоог хуулах боломжтой эсэхийг асуулаа. 

Харин түүний асуултад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр "Өнөөдрийн байдлаар Монгол Улсын зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 11 орчим хувь нь эмэгтэй цэргийн алба хаагчид байгаа. Хугацаат цэргийн албанд эмэгтэй цэргийн алба хаагчийг татах хууль Монгол улсад байхгүй. Урьд өмнө ч байгаагүй.

Мэргэжлийн цэргийн бүрэлдэхүүнд эмэгтэй алба хаагчдыг авах, цэргийн сургуулиар дамжуулан бэлтгэх зэргээр жендэрийн асуудал дээр анхаарч байгаа. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа эмэгтэй алба хаагчдыг 18 хувьд хүргэнэ гэсэн зорилтыг дэвшүүлсэн. 

Эмэгтэй цэргийн алба хаагчдын чанар чансаа сайн, тэсвэр тэвчээр, хариуцлага хүлээх чадвар зэрэгт эрчүүдээс дутах зүйлгүй байгаа. 

Үндсэн хуульд заасан заалтад Монгол Улсын насанд хүрсэн иргэн цэргийн алба хаах үүрэгтэй гэж заасан нь бүх нийтээр цэргийн алба хаах үндсэн заалт болж байгаа юм" гэв. 

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



ШИНЭ МЭДЭЭ

СӨХ-ны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг энэ онд багтаан боловсруулна11 сар 29. 17:26Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтарч ажиллана11 сар 29. 16:55ЗГ: Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, иргэдээс ирүүлсэн гомдлыг шийдвэрлэнэ11 сар 29. 16:31ЗГ: Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын арга хэмжээг хэрэгжүүлнэ11 сар 29. 15:53ЦЕГ: Хүний амь нас хохироосон хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна11 сар 29. 15:50ИЦББХ: Байнгын хорооны даргаар Э.Батшугарыг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 29. 14:58“Говийн чоно-2024” олон улсын сургалт, дадлага сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах төлөвлөлтийн уулзалт эхэллээ11 сар 29. 14:35Д.Амарбаясгалан: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д ирэх оны дөрөвдүгээр сарын 29-н хүртэл онцгой дэглэм тогтоож, БЭТ ажиллах хугацааг сунгалаа11 сар 29. 14:26Б.Энхбаяр: Бүртгэлтэй 1200 гаруй журмыг хүчингүй болгож, Засгийн газрын болон яамдаас батлах журмын хамгийн дээд хязгаарыг 500 байхаар тогтлоо11 сар 29. 14:02Ч.Болортуяа: Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй11 сар 29. 13:45ХЗБХ: Хүний эрхийн Үндэсний Комиссын даргыг чөлөөлөхийг дэмжив11 сар 29. 13:24Тусгаар тогтнол үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ11 сар 29. 13:20ЦЕГ: Скочоор хоолойг нь боож, амь насыг нь хохироосон хэргийг шалгаж байна11 сар 29. 13:09"ХХОАТ-ын 10 хувь 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс 1 хувь болно"11 сар 29. 13:03ЭХЭМҮТ-ийн эмч нар төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд анх удаа дурангийн мэс засал хийжээ11 сар 29. 12:56Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа11 сар 29. 12:25“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд зохион байгууллаа11 сар 29. 12:21Израиль ХАМАС-ын түр эвлэрлийн хугацаа цааш үргэлжлэх боломжтой юу?11 сар 29. 12:00Цасанд суусан хоёр автомашиныг татан гаргажээ11 сар 29. 11:53Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 61 зөрчил бүртгэгджээ11 сар 29. 11:23БХБЯ: Дотоодын цементийн үнийг тогтвортой байлгах арга хэмжээ авч ажиллахыг даалгав11 сар 29. 10:54Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын Ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян-тай уулзлаа11 сар 29. 10:41ТББХ: УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ11 сар 29. 10:39АИ-92 автобензиний 20 хоногийн нөөцтэй байна11 сар 29. 10:34ЗГ: Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлтийг хэлэлцэж байна11 сар 29. 10:26Зеленскийг ОХУ-тай хэлэлцээрийг тасалдуулсан гэж буруутган Ерөнхий прокурорын газарт ханджээ11 сар 29. 8:50DAILY BEAST: Ким Чен Уны өрсөлдөгчид түүнийг устгах хэд хэдэн төлөвлөгөө бэлтгэсэн байсан11 сар 29. 7:26Шинэ Зеланд төсвөө нэмэгдүүлэхийн тулд залуучуудыг тамхи татахыг хориглосон хуулиа цуцална11 сар 29. 7:22Цаг агаар: Увс нуурын хотгороор ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй11 сар 29. 7:00Зурхай: Үс бүү засуул өнгө зүс доройтоно11 сар 29. 6:45Яармагийн эмнэлэгт хэвтсэн 17 хүүхдийн нэгийг нь ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ11 сар 28. 16:58240.0 мянган тн ногоон тэжээл хураан авчээ11 сар 28. 16:13НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо11 сар 28. 15:27БСШУСБХ-ны даргад УИХ-ын гишүүн Б.Баярсайханыг нэр дэвшүүллээ11 сар 28. 14:46ЁЗСХБХ: Байнгын хорооны даргаар Б.Баттөмөрийг улируулан сонгохыг дэмжлээ11 сар 28. 14:25ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй11 сар 28. 13:56"БНХАУ-д үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалтыг ХӨСҮТ-өөс санал болгохгүй"11 сар 28. 13:02А.Бурмаа: Амьсгалын замын өвчлөлөөр бага насны хүүхдүүд хүндрэх эрсдэл нэмэгдэж байна11 сар 28. 12:44Эмээлтийн махны үйлдвэртэй холбоотой эрүүгийн хэргийн хуралдаанд шүүгдэгчийг албадан ирүүлэхээр болж, хойшлогдов11 сар 28. 12:34Мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон хоёр иргэнийг эрэн хайж байна11 сар 28. 12:16
 Facebook Twitter Youtube