Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-24 нд нийтлэгдсэн байна.

Хүүхдүүдийн дунд ихсээд байгаа уушгины хатгалгааны талаар Хятад улс мэдээлэл өгчээ

11/ 24/ 2023    12 цаг 59 минут

Хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж болзошгүй байгаатай холбоотой мэдээлэл өгөх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ албан ёсны хүсэлтэд Хятадын холбогдох албаныхан хариу өглөө.

 Тодруулбал, тус улсад “үүсгэгч нь тодорхойгүй эсвэл шинэ өвчин” илрүүлээгүй байна гэж мэдэгджээ.

 Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл нэмэгдэж байгаа талаарх нэр нь тодорхойгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан мэдээ, дэлхийн халдварт өвчний хяналтын албыг эш татан ДЭМБ энэ долоо хоногийн эхээр Хятад талаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг албан ёсоор хүссэн байна.

 Гадаадын эрдэмтдийн хувьд нөхцөл байдлыг сайтар хянах шаардлагатай гэж мэдэгдсэн боловч Хятадад сүүлийн үед амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгаа нь дэлхий даяар шинэ дэгдэлт эхэлснийг илтгэнэ гэж үзэхгүй байна.

 Цар тахал дэгдээж болзошгүй томуугийн шинэ омгууд болон бусад вирусүүд ихэвчлэн амьсгалын замын өвчний онош нь тодорхойгүй кластеруудаас /багц өвчлөл/ эхэлдэг. Тухайлбал, SARS, COVID-19-ийг анх мэдээлэхдээ үүсгэгч нь тодорхойгүй уушгины хатгалгааны төрөл гэж тодорхойлж байсан юм.

 Энэ сарын 13-нд Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны удирдлагууд амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байгааг COVID-19-ийн үеэр тогтоож байсан хөл хорионы хязгаарлалтыг цуцалсантай холбон тайлбарлаж байсныг ДЭМБ тэмдэглэжээ. Цар тахлын үеэр тогтоож байсан хязгаарлалтыг цуцалсны дараа бусад улс оронд амьсгалын замын синцитиал вирус /RSV/ зэрэг амьсгалын замын өвчлөл нэмэгдэж байсан билээ.

 

Түүнээс долоо орчим хоногийн дараа ДЭМБ Хятадын хойд нутагт хүүхдүүдийн дунд онош нь тодорхойгүй уушгины хатгалгааны өвчлөл бүртгэгдэж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эш татан мэдээлжээ.

 НҮБ-ын харьяа тус агентлаг пүрэв гарагт Хятадын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчидтэй теле хурал хийж, хүссэн мэдээллээ авсан байна. Тэдгээрээс дурдвал, 10 дугаар сараас хойш бактерийн гаралтай халдвар, RSV, томуу, ханиадны вирус зэрэг өвчний улмаас эмнэлэгт хэвтэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн байна.

 “Хятадын эрүүл мэндийн байгууллагуудын өвчний танилцуулгад ямар нэгэн өөрчлөлт байгаагүй” гэж ДЭМБ мэдэгджээ. Түүнчлэн Хятадын албаны хүмүүс өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор тус улсын эмнэлгүүдэд хэт ачаалал үүсээгүй гэдгийг мэдээлсэн байна.  

 Эх сурвалж: montsame.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube