Хэрэв Киев төвийг сахих байр суурьтай байсан бол Орос, Украины мөргөлдөөн 2022 оны хавар дуусах боломжтой байсан гэж Украины Дээд Рада дахь Ерөнхийлөгч Владимир Зеленскийн “Ардын зарц” намын тэргүүн Давид Арахамиа мэдэгдэв.
Хэрэв Украин Умард Атлантын холбоонд (НАТО) нэгдэхээс татгалзаж, төвийг сахисан байр сууриа хадгалвал Кремль мөргөлдөөнийг зогсоохыг зөвшөөрнө гэж тэр тэмдэглэв.
Гэвч үүний дараа Британийн засгийн газрын тэргүүн асан Борис Жонсон сөргөлдөөнийг үргэлжлүүлэхийг дэмжиж, Украины эрх баригчдыг Оростой ямар ч гэрээ байгуулахгүй байхыг ятгасан. Үүнээс гадна Киев Москвад үл итгэх болсон гэж Арахамиа тэмдэглэжээ.
Цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараахан Орос, Украины хэлэлцээр эхэлсэн юм. Хэд хэдэн раунд болж, Оросын цэргүүд сайн санааны илэрхийлэл болгон Киевээс ухарч, яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа харуулав. Гэсэн хэдий ч Украйн удалгүй хэлэлцээрээ орхисон бөгөөд одоо тус улс хэлэлцээ хийхийг хуулиар хориглоод байгаа юм.
Зеленский тулалдааны талбарт нөхцөл байдал хүнд байгаа ч Оростой энхийн хэлэлцээ хийхээс дахин татгалзав. Тэрээр The Sun сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Оросын тал өөрөө эвлэрэхийг хүсэхгүй байгаа тул Украин "ямар ч үнээр хамаагүй энх тайвныг" зөвшөөрч чадахгүй гэж мэдэгджээ.
Хэрэв Украины Зэвсэгт хүчний сөрөг довтолгоо амжилтгүй болвол Владимир Зеленский хэлэлцээр хийж, газар нутгаа энх тайвны төлөө “солилцох” шаардлагатай болно гэж гадаадын шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ Украины армийн ялагдал нь Украинаас гадна бусад улсад тохиолдох “сүйрлийн” үр дагаварт хүргэнэ гэж барууныхан үзэж байна.
Эх сурвалж: VM.ru
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.