Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-27 нд нийтлэгдсэн байна.

Г.Тэмүүлэн: Татварын цогц шинэчлэлээр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ

11/ 27/ 2023    17 цаг 52 минут

Татварын цогц шинэчлэлийн эхлэлийг иргэд, ААН-үүдээс ирсэн саналд үндэслэн хийснээр бодитой үр дүнд хүрнэ гэж УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдэгдлээ. Энэ хүрээнд эхний ээлжинд ААН-үүдэд хүндрэл учруулж байгаа хуулиас давсан дүрэм, журам, стандартуудыг цэгцэлж шийдэхээр ажиллаж байна. Мөн дотоодын үйлдвэрлэгчдээ татварын зөв бодлого, хөшүүргээр дэмжих нь ажлын байрыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлнэ гэдгийг өнөөдөр “Баялаг тахиа” ХХК-ийн үйлдвэртэй танилцах үеэрээ онцлов. ААН-үүдийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж, татварын шинэчлэлд саналыг нь тусгах зорилгоор УИХ-аас дотоодын үйлдвэрүүдэд ажиллаж байна.

Сард 240 мянган тахиа үржүүлэх хүчин чадалтай иж бүрэн автомат үйлдвэр дотоодын тахианы махны зах зээлийн 10 хүртэл хувийг хангах боломжтой бөгөөд 150 тогтмол ажлын байр шинээр бий болгосон гэж “Баялаг тахиа” ХХК-ийн удирдлагууд танилцуулав. Мөн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх тооцоо судалгаа, шийдлүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлж дотоодын тахианы махны хэрэглээний 50 хувийг хангах боломжтой гэсэн тооцоог танилцуулав.

Түүнчлэн татварын орчин дахь шударга бус байдлыг арилгах, үйлдвэрлэгчдэд ирж байгаа НӨАТ, татварын ачаалал, дарамтыг бууруулах шаардлагатай байгааг “Баялаг тахиа” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ангар хэлж байлаа.

Тэрээр, НӨАТ-ын шударга бус тогтолцоо, импортын хэт бага тариф баялаг бүтээгчдийг туйлдуулж буй тул бодитой шийдвэр богино хугацаанд гаргах хэрэгтэй байгааг уламжлав. Мөн иргэдээс НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх санал гарч, УИХ ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа нь далд эдийн засгийг илчлэх, татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх зэргээр эерэг өөрчлөлтийн эхлэл болж чадна гэж үзэж байгаагаа уулзалтын үеэр тодотголоо.

Хүнсний аюулгүй байдлын статистикаар Монгол Улс шувууны махны хэрэглээнийхээ 98.4 хувийг импортоор хангаж байна. 2022 онд 22.5 мянган тонн тахианы махыг 45.4 сая ам.доллараар импортолсон. Нийт тахианы махны 85 хувийг БНХАУ-аас импортолсон бол дотоодын үйлдвэрлэл ердөө 336 тонн байсныг Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ.

Иргэдээ дотоодын үйлдвэрийн чанар стандарт хангасан, эрүүл аюулгүй хүнсээр хангахад төрийн татварын зөв бодлогоор дэмжлэг үзүүлэх зорилгоор УИХ, Засгийн газар татварын цогц шинэчлэл хийхээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг иргэд, ААН-үүдээс санал авах уулзалтуудыг зохион байгуулж эхэлсэн. Ажлын хэсэг цуврал уулзалтуудыг салбар тус бүрээр хийнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube