Европын парламент (ЕП) Крымийг Оросын бүрэлдэхүүнд багтаасан газрын зургийг нийтэлжээ. Арваннэгдүгээр сарын 21-ний мягмар гарагт Украины хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл үүнийг анзаарчээ.
Интернэт хэрэглэгчид болон сэтгүүлчид үүнд анхаарлаа хандуулсны дараа уг нийтлэлийг тус холбооны вэб сайтаас хасчээ. Үргэлжлүүлээд үүний дараахан Европын парламент уучлалт гуйсан пост нийтэлжээ.
- Өглөөний инфографик дээр алдаа гарсныг хэлж анхааруулга өгсөн бүх хүмүүст баярлалаа. "Бид хянахдаа дутуу хариуцлаггүй хандсандаа харамсаж байна" гэж зурваст бичжээ.
Европын парламент шинэчилсэн газрын зургийг дараа нийтлэхээ амласан гэж "Лента" мэдээлэв.
Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Валерий Залужный Крымийг боломж олдсон цагт “эргүүлж авах ” бодолтой байгаагаа мэдэгдэв. Үүний зэрэгцээ барууны хэд хэдэн улс төрчид Киевийн хойгийг авах оролдлогод Оросын зүгээс үзүүлэх хариу үйлдлээс болгоомжилж байна.
Sussidiario сэтгүүлийн тоймч Жианандреа Гаяни Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Оросын цэргийг Крымээс байлдаангүйгээр гаргах төлөвлөгөө нь бодитой бус гэж мэдэгджээ. Украинчууд Оросын хилийг нэвтэрч чадахгүй төдийгүй Крымийн хойд нутагт байлдааны үйл ажиллагаа явуулахгүй байгаа гэдгийг тэрээр онцолжээ.
Эх сурвалж: Вечерняя Москва
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.