Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-28 нд нийтлэгдсэн байна.

Р.Барсболд: Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богино хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн

11/ 28/ 2023    11 цаг 03 минут

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойн хүрээнд анхны ардчилсан сонгуулиар байгуулагдсан 430 депутаттай Ардын Их Хуралд сонгогдон ажиллаж, Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг барилцсан эрхмүүдийн талаарх “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номонд нийтэлсэн дурсамжуудаас цувралаар хүргэж байна.

Ардын Их Хурлын анхны ардчилсан сонгуулиар манай улсын олон сайн иргэд сонгогдож, Монгол Улсын өмнө нээгдсэн шинэ замаар улсынхаа тусгаар тогтнол, ардчилал, хүний эрх, эрх чөлөөг хангуулах чиг баримжааг хэрэгжүүлэн хөгжүүлэх гэсэн нэгдмэл сэтгэл санааны үүднээс АИХ-ын чуулганы хуралдаанд сууж байсан минь санаанд тодхон үлджээ.

Өдөр тутмын ажлын явц байдлаар дэвшигдсэн асуудлыг хэлэлцэж, мэтгэлцэж, эхэндээ өөр хоорондоо дасч, гар нийлэн зөвшилцөх, асуудлыг зөвөөр дэвшүүлэн ойлгуулах тал дээр дутагдалтай, заримдаа маргалдсаар нэлээд халуун уур амьсгалд хүрч байсан ч асуудлыг хэтэрхий хурцдуулахгүй, сөргөлдөөнийг мухардуулахгүйгээр, нийтийн зөвшилцөлд хүрэх боломжииг эхнээсээ туршлага багатай депутатууд бид нар дотроо сэтгэж ойлгож байсан ч ажил дээрээ тэр болгон илэрхийлэх чадамж дутагдалтай байсан болов уу гэж хэлж болох байх аа. Ардчиллын уур амьсгалыг анх мэдэрч байсан гишүүд ардчилсан парламентын ажиллагааг хаанаас яаж ч мэдэхсэн билээ. Гэсэн ч, ийнхүү парламент манайд өмнө үед ч, уг Их Хурлаас хойшид ч байсангүй гэж хэлэх үндэстэй.

 

Манай нэрт зохиолч, яруу найрагч, төрийн шагналт Сүрэнжав гуай, саяхан ярихдаа, тэр үед Ардын Их Хурлын сонгуульд санхүүгийн боломж, намын ивээлээр биш, нэр дэвшсэн олон хүний дундаас Их Хуралд орох хүнээ олж, үнэхээр шударгаар сонгож байсан гэж онцлон тэмдэглэж баив. Үүгээр бид өөрсдийгөө дэвэргэн магтаж байгаа юм биш, тэр үед ардчиллын шударга сонголт хийх боломж сонгогчдод байсан, мөнгө, намын дэмжлэг байгаагүй гэж хэлэх бат үндэс бий.

Их Хурлын депутатууд бид улс төрийн шинэ цаг үеийн туршлага ихээхэн дутагдалтай, тэр тусам парламентын мэтгэлцээ, маргаж тэмцэх арга барилд төдий сайн дасаагүй боловч, өөрсдийн хүлээсэн үүрэгт ажилдаа үнэнчээр хандаж, аливаа асуудлыг шударга, ил тод баталгаажуулж, парламентын нэгдсэн зөвшилцлөөр шийдвэрлэх ёсыг хэдий сайн мэддэггүй байсан ч, хэрэгжүүлэхийг хичээж байлаа. Намч хязгаарлагдмал байр суурийг тэр болгон баримталж байсангүй, улс төрийн хутган үймүүлэх явдлаас ангид байснаараа онцлогтой байжээ.

Ардчиллын шинэ нөхцөл, уур амьсгал нь Их Хурлын өмнө шинэ зорилго, урьд нь байгаа шинэ шаардлага дэвшүүлж, ажлын шинэ хэлбэр, арга зам хэрэгжүүлэх, ер нь шинээр ажиллах зарчим тогтносон байгааг депутатууд сайн ойлгож байлаа. Улс төрчийн туршлага багавтар, парламентын гишүүний арга барилд дасаагүй, ер нь улс төрчийн мэргэжлийн хэмжээнд өсөх торних багагүй шаардлага тулгарч байсан боловч, энэ бүхнийг бүрэн нөхөж чадахуйц давуу тал гарцаагүй байсан юм. Энэ нь Их Хурлын депутатуудын үнэнч байдал, шударга хандлага, улс төрийн хуйвалдаан, аливаа намын муйхар үзэл суртлын дээгүүр эх оронч үзэл, ард түмний ашиг сонирхлыг дээдлэн баримтлагч байр суурь, шинэ үеийн амьсгаа үнэхээр ноёрхож байсан нь хэзээ ч мартагддаггүй юм. Энэ бүхэн Монгол Улсын 20 жилийн өмнө батлагдсан Үндсэн хуульд зүй ёсоор илэрхийллээ олсон байхаа гэж бодогддог юм.

Шинэ Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулан бэлтгэх, шүүн хэлэлцэх асуудлыг Ардын Их Хурал богиновтор хугацаанд нэр төртэйгөөр шийдвэрлэсэн. Хамгийн гол нь тэр үеийн Ардын Их Хурлын депутатууд улс төрийн талаар хий хоосон маргалдаж байсангүй, аливаа намын үзэл суртал, чиг баримжаа, намын ашиг сонирхлын үүднээс хандаж байсангүй, хувийн эрх ашгийн хойноос хөөцөлдөж байсангүй, шинэ, ардчилсан төр улсын хууль-эрх зүйн үндэс суурийг тавих гол асуудалд нэгэн амьсгалаар хандаж, Монгол эх орныхоо сайхан ирээдүйн төлөө өндөр хариуцлага хүлээж, өндөр зорилгодоо ихээхэн зоригжиж байсан даа. Энэ бол Ардын Их Хурлын онцын их давуу тал, дараагийн хөгжлийн үе шатнаа байр суурь, чиг баримжаа нь мэдэгдэхүйц буурсаар ирсэн байна. Үндсэн хуульд манай нийгмийн хөгжлийн улс төрийн дараагийн шатнаа оруулсан өөрчлөлт нь намын улс төрийн эрх ашиг, байр суурийг улам хүчтэй тусгаж, анх батлагдсан Үндсэн хуулийн эх суурийн чанарыг бууруулсан өөрчлөлт болсон гэж үзэж байна.

Үндсэн хуулийг өгүүлбэр бүрээр нь хэлэлцэж, хамгийн зохистой илэрхийллийг нь олж тогтоож байсан Их Хурлын депутатуудын ихээхэн чимхлүүр ажиллагаагаар бид бүгд багагүй юманд суралцаж, хүний хэлсэн үг, дэвшүүлсэн санаа бодпыг хүлээн авах зүй ёсны арга хэлбэрийг олох, өөрийн зүгээс санал дэвшүүлэх, хэлэлцэж байгаа асуудлыг нэгтгэн дүгнэх талаар их ахиж дэвшсэн гэж хэлэх нь зүйтэй.

Хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хуулийн хөдлөшгүй хэдэн гол зарчим - төр улсын тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөөг цаашид батжуулан хөгжүүлэх, эдгээр үнэт зүйлсийн хэрэгжилтийг улам боловсронгуй болгоход ил тод, бат бөх, нээлттэй эх суурь нь өдгөө ч байсаар байна.

Эх сурвалж: Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид /2012 он, ху-6-9 тал/

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube