Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Цавчир багийн Хунх гэдэг газар / аймгийн төвөөс зүүн хойд зүгт 45 км-т, сумын төвөөс зүүн зүгт 25 км-т/ Хужирт сумын харьяат малчин О, Г нар мотоциклоор мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.28-ны өдрийн 01:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид малчин О/36 настай, эрэгтэй/, С/36 настай, эрэгтэй/ нарыг мөн өдрийн 01:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сумын Уужим багийн Хадан гол гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ Тус сумын харьяат малчин Р нь 18:00 цагт гэрээсээ мотоциклтой гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 11.27-ны өдрийн 22:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид малчин Р/45 настай, эрэгтэй/-ийг 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажллагааг зохион байгуулж 11.28-ны өдрийн 00:30 цагт тус багийн “Тариат” гэдэг газар /гэрээс нь баруун зүгт 15 км/-аас эсэн мэнд олсон.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.