Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-28 нд нийтлэгдсэн байна.

ЭЗБХ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд эзэмшүүлэхийг дэмжсэнгүй

11/ 28/ 2023    13 цаг 56 минут

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.28) хуралдаан 11 цаг 34 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа хуралдаанд танилцууллаа. 

Засгийн газар 2012 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 20 хувь болох гурван тэрбум ширхэг хувьцааг 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэн бүрд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 15 тэрбум ширхэг хувьцаатай. Тухайн үед Засгийн газраас 1,072 ширхэг хувьцааг нэг сая төгрөг буюу нэг ширхэг хувьцааны нэрлэсэн үнийг 933 орчим төгрөгөөр үнэлж тооцсон байдаг.

Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоолын дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 536 ширхэг хувьцаа, мөн Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 116 тогтоолын дагуу 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхээр болсон. Засгийн газрын 98 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан, 2011 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын бүх иргэнд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 536 ширхэг хувьцааны бичилтийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв (ҮЦТТТХТ) 2011 онд хийж гүйцэтгэсэн.

2011 оны арван нэгдүгээр сард Улсын Их Хурлаас 57 дугаар тогтоол батлахдаа “Хувьцааг олон улсын зах зээл дээр нээлттэй арилжиж эхлэх хүртэл компаниудын болон иргэдийн хувьцааг зөвхөн Засгийн газар л нэрлэсэн үнээр нь буцааж авч болно” гэсэн. Энэ тогтоолоор иргэд хувьцаагаа арилжаалах боломжгүй болсон. Одоогоор 1,072 хувьцаа дотоодын зах зээл дээр хараахан арилжаалж эхлээгүй байгаа учир өвлөх, шилжүүлэх, бэлэглэх, зарах, болон худалдан авах эрхүүд хаалттай байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдсан. 

2012 оны Засгийн газрын 116 дугаар тогтоолоор дээрх хувьцааг авсан иргэдэд нэмж 536 ширхэг хувьцааг нэмж эзэмшүүлэхдээ “Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлт гаргасан ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр хишиг хувь хүртсэн иргэний өмнө хүртсэн хишиг, хувьд ногдох хувьцааг хасаж тооцсон байна. 2016 онд “Сайн хувьцаа” нэрээр Засгийн газар иргэдийн хувьцааг эргүүлэн худалдаж авсан. Одоо тус компанийн нийт хувьцааны 14.7 хувь нь иргэдийн мэдэлд, 85.5 хувь нь Засгийн газрын, 0.05 хувь нь аж ахуй нэгжүүдэд оногддог байна. 2016 оны сонгуулийн өмнө 300 мянган төгрөг авсан иргэдийн хувьцаа 750 ширхэг болсон. Ер нь Засгийн газар  иргэдэд өгсөн 20 хувийн эзэмшлийн хувьцааныхаа 6.3 хувийг худалдаж авсан тооцоо байна.

Гэвч үе үеийн эрх баригч хүчин Улсын Их Хурлын сонгуулийн өмнө иргэдийн санал авах хэрэгсэл болгон ашиглаж байсан явдлыг залруулж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээмжтэй хуваарилах, ил тод байдлыг хангах, олон нийтийн хяналт оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдээс худалдаж авсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан, боловсруулсан болохоо Ш.Адьшаа гишүүн танилцууллаа.

Төсөл санаачлагчийн илтгэл, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Н.Ганибал, М.Оюунчимэг нар асуулт асууж, төсөл санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авав. 

Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн менежментийг сайжруулах, хувьцааг нь олон нийтийн болгох, нээлттэй худалдаалах, төр дахин төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг байгуулахгүй байх зэрэг асуудлыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байгааг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин дурдаад, тус ажлын хэсгийн үйл ажиллагаатай энэхүү төсөл дэх зохицуулалтаа уялдуулах боломжтой гэдэг саналыг хэлэв. Төсөлд зөвхөн нэг аж ахуйн нэгжийн хувьцааны асуудлыг хөндсөн байгаа нь зохисгүй гэдэг байр суурийг тэрбээр илэрхийлээд, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаатай холбоотой асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх нь зохистой гэдэг байр сууриа илэрхийлсэн. 1072 хувьцааны хэдэн хувийг иргэд ямар байдлаар төрд худалдсан талаар тодруулахад ““Хүний хөгжил” сангаас хишиг, хувийг бэлэн мөнгөөр авах хүсэлтийн дагуу 322.767 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй 1721 иргэн гаргасан. 2010-2011, 2011-2012 оны хичээлийн жилд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртсэн 278.258 оюутан, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615.701 иргэн, 2016 оны “Сайн хувьцаа” хөтөлбөрт 1.294.302 иргэн хамрагдаж хувьцаагаа Засгийн газарт худалдаалсан байна. Нийт 2.512.779 иргэн давхардсан тоогоор аль нэг хэлбэрээр хувь хишиг хүртсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК нийтдээ 12 тэрбум хувьцаа гаргасан  бөгөөд нийт дүн нь өнөөдрийн байдлаар төр иргэдээс хүсэлтийнх нь дагуу 866.3 мянган ширхэг хувьцааг нэрлэсэн үнээр иргэдээс худалдан авсан нь 826.9 тэрбум төгрөг болсон” гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн. Төр энэхүү худалдан авсан хувьцаагаа ногдол ашгаас нь төлбөрөө авах хэлбэрээр буцаагаад иргэдэд нь олгох тохиолдолд төсвийн дарамт үүсэхгүй гэдэг тайлбарыг төсөл санаачлагч Ш.Адьшаа хэлэв. Төрийн өмч дэх иргэдийн хяналтыг сайжруулах, Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  газрын хэвлийн баялаг  нийтийн өмч байх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан гэв.

 Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлээс өргөн мэдүүлсэн "Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хамтатган хэлэлцэхээр шийдвэрлэж, Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан байгааг Д.Батлут гишүүн хэллээ. Энэ ажлын хэсэг хэлэлцэж буй тогтоолын төсөл дэх зохицуулалтын талаарх асуудлыг мөн хөндөн хэлэлцэж байгаа гэх мэдээллийг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж байгаагаа илэрхийлээд холбогдох тайлбар хэлж, байр сууриа илэрхийлэв. Түүний тодруулсны дагуу ажлын хэсгээс дараах хариултыг өгсөн юм. “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр нүүрс баяжуулах үйлдвэр, төмөр замын бүтээн байгуулалт, “Тавантолгой” дулааны цахилгаан станц зэрэг 11 төсөл, арга хэмжээ нь нийтдээ 4.9 тэрбум ам.долларын төсөвт өртөгтэйгөөр хэрэгжиж байгаа аж. Үүнээс 1.5 тэрбум ам.доллар орчмыг санхүүжүүлсэн байгаа юм байна.  

 “Эрдэнэс Тавантолгой” ХК хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараах ёстой гэдэг байр суурийг М.Оюунчимэг гишүүн илэрхийлээд, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм.

Ийнхүү гишүүд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 13 гишүүний 69.2 хувь нь Улсын Их Хурлын тогтоолын дээрх төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн тул энэ талаар санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube