Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-28 нд нийтлэгдсэн байна.

НҮБ-ын Хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалтад УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо

11/ 28/ 2023    15 цаг 27 минут

Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах уулзалт өнөөдөр (2023.11.28) Төрийн ордонд болж, Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар оролцлоо.

 Тэрбээр ярианыхаа эхэнд Монгол Улстай тогтвортой хамтран ажиллаж, бодлого, үйл ажиллагааны дэмжлэг үзүүлж байгаа Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамт олонд болон тус байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч, хатагтай Матилда Димовскад талархал илэрхийлээд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэл танилцуулах арга хэмжээнд Монгол Улсыг тусгайлан сонгон авсанд баяртай байгаагаа уламжлав. Үргэлжлүүлэн, “Хүний хөгжил бол хүн бүрд тэгш боломж, сонголт олгох, өсөлтийн үр шим, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хүртээмжтэй түгээх, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, ядуурал, ажилгүйдэл, аливаа алагчлалаас ангид байлгах зэрэг өргөн хүрээг хамарсан дэлхий нийтийн хүчин чармайлт юм. Энэ хамтын зорилгод Ази, Номхон далайн бүс нутаг, түүний дотор Монгол Улс ч өөрийн хувь нэмрийг оруулах учиртай. Бүс нутгийн Хүний хөгжлийн 2024 оны илтгэл “Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэл” гэсэн сэдвийг хөндсөн байна. Хүн төрөлхтөн аливаа асуудалд шинэ хандлага, шинэ чиглэлийг эрхэмлэж, шинэчлэлийн зорилгоо шинээр тодорхойлох нь нэн чухал болж байгаа үед энэ нь онцгой ач холбогдолтой юм” гэв. Түүнчлэн Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар, яриандаа  эдийн засаг 2023 оны жилийн эцсийн төсөөллөөр 6.0 хувийг давах эерэг мэдээтэй байгаа хэдий ч орлогын болон жендэрийн тэгш бус байдал, хот-хөдөөгийн ялгаа, ядуурал, ажилгүйдэл, хөдөлмөр эрхлэлт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг эмзэг, тулгамдсан асуудлууд байсаар байгааг онцлон тэмдэглэв. Тиймээс Монгол Улсын Их Хурлаас “Алсын хараа-2050” бодлогын баримт бичиг, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлан хэрэгжүүлж байна гэсэн юм. Энэ хүрээнд  аливаа гадуурхлыг арилгаж, хүний нэр хүндийг дээдлэх, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх замаар хүний чадамжийг тэлж, хүмүүсийн сонголтыг төрөлжүүлэх, эрүүл мэндийн тогтвортой тогтолцоог бэхжүүлэх зэрэг бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан чиглэл, зорилтыг үйл ажиллагаандаа тусган ажиллаж байгаа талаар танилцууллаа.

Дараа нь Монгол Улс дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч  Хатагтай Матилда Димовска Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлээс  Монгол Улсад хамаарах агуулга, тайлангийн гол санал зөвлөмжийг танилцуулсан.

Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлд дурдсанаар  Монгол Улс хүний хөгжил өндөртэй орнуудын тоонд багтдаг ч сүүлийн жилүүдэд дэлхийг хамарсан олон хямралуудын улмаас орлого, сургуульд сурсан жил, дундаж наслалт зэрэг үзүүлэлтүүд буурч байгаа аж. Үүнээс гадна ядуурлын түвшин буурч байсан ч сүүлийн жилүүдэд харьцангуй удаашрах болсон, бүс нутгийн хэмжээнд төдийгүй Монгол Улсад хүний хөгжлийн эрч мэдэгдэхүйц удааширч байгаагаас гадна цар тахлын жилүүдэд жендэрийн тэгш байдлын ахиц дэвшилд ухралт ажиглагдаж байна хэмээн дүгнэсэн байна.  Түүнчлэн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилтын хэмжигдэхүйц 83 шалгуур үзүүлэлтээс ердөө 32 нь ( 38,6 хувь ) нь 2030 он гэхэд зорилтоо биелүүлэхээр байгааг сануулав. Мөн төрийн санхүүг илүү хариуцлагатай удирдах бодлогын хүрээнд нэмэгдсээр буй улсын өр нь хүний хөгжлийн хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байна. Өрийн бүтцийн өөрчлөлтийг цаг тухайд нь хийж, өрийн менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх хэрэгтэй. Санхүүжилт татаж, нийгмийн хамгааллын зардлыг зорилттойгоор хүргэх, олон улсын тавцан дахь түншлэлээ хөгжүүлэх шаардлагатай байгаа талаар Ази Номхон Далайн бүс нутгийн хүний хөгжлийн 2024 оны илтгэлд дурдсан байна.

Танилцуулга “Ирээдүйгээ бүтээх нь: Ази, Номхон далайн бүс нутгийн хүний хөгжлийн шинэ чиглэлүүд Монгол Улсад” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

 Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Тунгалагтамир, Эдийн засагч, Стратегийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Н.Энхбаяр, Эдийн засагч, Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Ерөнхий захирал Б.Лакшми,НҮБ-ын Залуучуудын зөвлөх хорооны Нарийн бичгийн дарга Л.Цог-эрдэнэ нар оролцож, сонирхсон асуултад хариулт өгөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube