Израиль ХАМАС-ын хооронд тогтоосон түр эвлэрлийн гэрээ үргэлжилж байна. Даваа гарагт ХАМАС-ын барьцаанаас суллагдсан 11хүний биеийн байдал эмч нарт санаа зовох зүйлгүй, тэд гэр бүлийнхэнтэйгээ уулзсан гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Израилийн Ичиловын эмнэлэг эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүлээн авахад бэлэн байсан бөгөөд шаардлагатай тохиолдолд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж үзүүлж байна.
Эдүгээ Газын зурваст байгуулсан эвлэрлийг хоёр хоногоор сунгахаар талууд тохирч байна. Гэвч энэ нь гал зогсоох хугацааг уртасгах замыг засч чадах уу гэдэгт олон хүн эргэлзэж байна.
Гэхдээ энэ бүхэн Хамас юуг санал болгож чадахаас хамаарна. Гал зогсоох хэлэлцээр хүчинтэй хэвээр байхын тулд тэд өдөр бүр барьцааны 10 хүнийг суллах хэрэгтэй.
Барьцаалагдсан хүмүүс Газын зурвас даяар тархсан байна. Тэд зөвхөн Хамас төдийгүй өөр хэд хэдэн бүлэглэлийн гарт байна. Мөн тэдгээрийг олоход тийм ч хялбар байдаггүй, тиймээс энэ нь төвөгтэй нөхцөл үүсгээд байна.
Хэрэв түр эвлэрлийн сунгасан энэ хоёр өдрийн дотор бүх зүйл хэвийн болж, Хамас шинэ санал дэвшүүлэх боломжтой бол тэд үүнийг хэлэлцэхэд бэлэн биш гэж бодохгүй байна.
Гэвч Израиль эвлэрлийн гэрээг тодорхойгүй хугацаагаар сунгах бодолгүй байгаа бөгөөд энэ үйл явц дууссаны дараа дайныг бүрэн байдлаар дахин эхлүүлэх нь тодорхой байна. Тэдний гол зорилго нь ХАМАС-ыг устгах явдал юм.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.