Аргын тооллын: 2023-11-29, Лхагва гараг
Наран ургах шингэх: 08:17-17:03
Үс засуулбал: Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой
Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр
-Билгийн тооллын 17, цагаагчин туулай өдөр, хэрцгий охин-5 одтой, хий суудалтай, 7 улаан мэнгэтэй, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:17-17:03.
-Өдрийн сайн цаг: Туулай (05:40-07:40), хонь (13:40-15:40), тахиа (17:40-19:40), бар (03:40-05:40) болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, туулай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин улайны үйл, мал гаргах, хиншүү хярвас гаргах, тээрэм босгох, андгай тавих, чуулах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, даллага авах, төрөл садан болох, ан гөрөө хийх, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, үс засуулах, бэрийн үйл, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, эд, мал худалдан авах, хатуу үйл ажил хийх, лам болох, буян номын үйл, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацахад муу.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.