“ТӨРИЙН АУДИТ ИРГЭДИЙН АМЬДРАЛД” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг Өмнөговь аймгийн Номгон суманд өнөөдөр зохион байгууллаа. “Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах стратеги 2020-2023”-ын хүрээнд зохион байгуулж буй энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Номгон сумын төрийн захиргааны байгууллагын албан хаагчид болон иргэд, олон нийт оролцож, санал бодлоо хуваалцлаа.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.ЗАНДАНБАТ “Төрийн аудитын бодлого, үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага” сэдвээр танилцуулга хийж, Үндэсний аудитын газрын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын Аудитын арга зүй хариуцсан менежер Ж.Батсайхан “Төрийн аудитын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах стратеги, түүний хэрэгжилт, үр дүн” сэдвээр мэдээлэл өгөв.
Уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд олон нийтийн саналыг сонссоны зэрэгцээ Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах стратегитай холбоотой мэдээллийг өгч, ярилцлага, санал асуулга явуулсан бөгөөд иргэд идэвхтэй оролцлоо.
Төрийн аудитын байгууллага Монгол Улсын Ерөнхий аудиторын 2019 оны А/10 дугаар тушаалаар “Төрийн аудитын байгууллагын 2019-2023 онд хэрэгжүүлэх харилцагч талуудын оролцооны стратеги төлөвлөгөө”-г баталсан, мөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/94 дүгээр тушаалаар “Төрийн аудитын байгууллагын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах стратеги 2020-2023”-ыг баталж, хэрэгжүүлэн гүйцэтгэл, үр дүнг нэгтгэн дүгнэх, ажлын хүрээнд уулзалт, хэлэлцүүлгүүдийг тогтмол зохион байгуулж байгаа юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.