Энэ мэдээ хуучирсан буюу 2023-11-29 нд нийтлэгдсэн байна.

Төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх аудитын тайланг танилцууллаа

11/ 29/ 2023    12 цаг 25 минут

Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгө, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг сонсов.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхий аудиторын Орлогчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Наранчимэг Тавантолгой–Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслүүдийн хөрөнгө зардал, үр дүнгийн талаарх Үндэсний аудитын газрын тайланг төсөл тус бүрээр танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, бодлогын түвшинд төслүүдийг эдийн засаг, нийгэмд үзүүлэх үр нөлөөгөөр эрэмбэлж цогц байдлаар төлөвлөөгүй, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүдийн ажил бүрэн дуусаагүй, мөн төлөвлөөгүй нэмэлт ажлууд гарсан, нэгж километрт ногдох өртөг ялгаатай, зарим үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт дутмаг, нууцын зэрэглэлд хамаарч байсан шалтгаанаар холбогдох хууль зөрчсөн, үргүй зардал гаргасан, зориулалт бусаар зарцуулсан зөрчлүүд илэрсэн нь залилангийн эрсдэлтэй зэрэг олон асуудал байгааг дурдсан юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн хувьд, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлаагүй, төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-д заасан дүнгээр фидик гэрээг дотоодын аж ахуйн нэгж хооронд байгуулсан ч гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн зарим заалтууд хууль, тогтоомжид нийцээгүй, харилцан ашигтай байхаар тохиролцоогүй байна.

Тавантолгой, Гашуунсухайт өртөөдөд ажилтан, албан хаагчдын амьдрах суурьшлын бүс байгуулах 45.0 сая ам.долларыг Гашуунсухайтын шилжүүлэн ачих терминал барих ажилд буюу зориулалт бусаар зарцуулжээ. Нүүрс ачих логистикийн төвийн ТЭЗҮ-ийг хууль, журамд нийцүүлэн баталгаажуулаагүй, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг холбох төмөр замын төслийн байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгээгүй байхад гэрээ байгуулж, гүйцэтгүүлсэн байна. Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын холболтын ажлын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулаагүйгээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөл ойрын хугацаанд эдийн засаг, нийгмийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэхээргүй болжээ. “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, гуравдагч этгээдийн баталгаагүйгээр их хэмжээний урьдчилгаа төлбөрийг гүйцэтгэгчид олгожээ.

Засгийн газраас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг ТЭЗҮ-д заасан дүнгээр нүүрс урьдчилан борлуулах болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхдээ 2022 оны жилийн эцсийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олгосон нийт 8.1 сая тонн нүүрсийг өрсөлдөөний журмаар борлуулах бус, хөнгөлөлттэй нөхцөлөөр өгснөөс ойролцоогоор 57.4 сая ам.долларын орлого олох боломжийг алджээ.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт хийгдэх талбайн 471 га нь улсын хилийн зурваст, 495 га нь улсын тусгай хамгаалалтай Говийн бага Дархан цаазат газарт хамаарч байхад холбогдох байгууллагаар шийдвэр гаргуулалгүй бүтээн байгуулалтын үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн уг төмөр замын төслийн ажил гүйцэтгэх гэрээ, санхүүжүүлэх гэрээг тусад нь байгуулсан, ажлын гүйцэтгэл удааширсан, санхүүжилтийн гэрээнд төлбөрийг нүүрсээр 60 сарын хугацаанд ижил хэмжээгээр барагдуулахаар байсныг өөрчилсөн зэргээс болж гүйцэтгэлээс 56.6 тэрбум төгрөгөөр илүү санхүүжилт олгосон байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн хувьд, зарим ажлын төсөвт өртөг, ажлын гүйцэтгэлийг бодитой хянаж, баталгаажуулаагүй, хууль тогтоомжийн дагуу ногдуулах татвар, хураамжийг төлөөгүй, гэрээний үнийн дүнгээс татварыг хасаж байгуулсан зэргээр хууль зөрчжээ. Түүнчлэн төслийн ажлыг төрийн нууцад хамааруулан худалдан авах ажиллагааг нээлттэй зохион байгуулахгүйгээр дэд ажлын хэсгийн зөвлөмжөөр холбогдох хууль, тогтоомжоор тавигдах шаардлагыг хангаагүй хуулийн этгээдтэй шууд гэрээ байгуулж, давуу байдал олгосон байж болзошгүй байгаа юм. Ирээдүйн өв санд төвлөрүүлэх 750.0 тэрбум төгрөгөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК хаалттай өрийн бичиг худалдан авч бүтээн байгуулалтын ажлыг санхүүжүүлсэн, дээрх хөрөнгөнөөс Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүдэд 67.0 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нийлүүлэхдээ тухайн жилийн улсын төсөвт тусгаж батлуулаагүй нь хууль зөрчсөн байна.

Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, “Улаанбаатар төмөр зам” ХНН нь өөрт олгогдоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, төмөр замын далан, хоолой, гүүр, эрчим хүч, шилэн кабель, холбоо дохиоллын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийн удирдлагын зардлын 30 хувийг суутган авч, нийт 15.4 тэрбум төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан нь барилга, байгууламжийн угсралтын ажил гүйцэтгэгчийн чиг үүрэг бүрэн хэрэгжихгүй байх, алдагдах эрсдэлд хүргэжээ. Төмөр замын трассын дагуу баригдсан инженерийн хийцтэй худгуудаас ахуйн хэрэглээнд ашиглаж буй ундны ус эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын стандартыг хангахгүй байгаа нь иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхөөр байгааг Үндэсний аудитын газрын тайланд дурдсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube