Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн/ЭХЭМҮТ/ эмч, мэргэжилтнүүд хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээнд хоёр шинэ эмчилгээ, технологийн аргыг амжилттай нэвтрүүлжээ.
Тодруулбал төрөлхийн цөсний ерөнхий сувгийн эмгэгтэй хүүхэд болон төрөлхийн улаан хоолой битүү эмгэгтэй нярайд дурангийн аргаар мэс засал анх удаа хийж, амжилттай болсон байна.
Мэс заслыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн ерөнхий мэс заслын тасаг, цээжний мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүд хийжээ.
Цаашид эмчилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлэх зорилт тавьсан болохыг тус эмнэлгээс мэдээллээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Хамгийн хэцүү нөхцөлд ажилладаг ч манай эмч нар өргөсөн тангарагтаа үнэнч байж хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд үнэнчээр зогсдог. Алтан гартай эмч нартаа баяр хүргэе. Олон хүүхдийн амь насыг аварч олон айлын гэр бүлд аз жаргал түгээгээрэй.