Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орох асуудлыг хэлэлцсэн талаар Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх бүрэн эрх нь БШУ-ны сайдад байгаа. ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар сурагчдын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг хөндөөгүй. Харин сайд нар энэ талаар хэлэлцэхдээ олон нийтэд нэгэнт зарлагдсан байгаа сурагчдын 2 дугаар улирлын амралт буюу 2024 оны 1 дүгээр сарын 8-наас 28-ныг хүртэл бага, дунд ангийн сурагчдын амралт хэвээрээ. Харин ахлах ангийн сурагчдын хувьд 1 дүгээр сарын 15-28-ны хооронд байгааг 7 хоногоор урагшлуулах буюу бага дунд ангитай адилтгаж амраах асуудал судлагдаж байгаа талаар Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энхамгалан ЗГ-ын хуралдаанд танилцууллаа" гэлээ.
Сэтгэгдэл (1)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
Заваарсан шээснүүдээ нэг л шийдвэрээрээ байгаач өнчөөн ажил төрлөө төлөвлөөд шийдчихсэн байхад дампуурсан гахайнууд энэ улс ерөөсөө дампуурч дуусч үгүй болсон нь дээр болж