Энэ сарын 29-ний шөнийн 01:40 цагт Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны зоорины давхарт "Үл таних эрэгтэй хүн нас барсан байдалтай байна" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж 34 настай, эрэгтэй "Э" гэгчийн амь насыг эмэгтэй "Э" гэгч нь хохироон хэргийн газраас зугтсан байж болзошгүй үйлдлийг шуурхай илрүүлжээ.
Түүнчлэн амь хохирогчид халдсан зэвсгийн чанартай эд зүйлийг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.