![](stat/file/p/l/2311/17012660626567428ec2c70.jpg)
Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто
Украин НАТО-гийн гишүүн болж чадахгүй, учир нь энэ нь дэлхийн гуравдугаар дайнд хүргэж болзошгүй юм гэж Унгарын Гадаад хэргийн сайд Петер Сийярто 11-р сарын 29-ний лхагва гарагт Умард Атлантын эвслийн орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр мэдэгдэв.
-Холбоотнууд өнөөгийн нөхцөлд Украиныг НАТО-д гишүүнээр элсүүлэх талаар ярих боломжгүй гэж онцлон тэмдэглэсэн тул Вашингтонд болох дараагийн дээд хэмжээний уулзалтаар Украин НАТО-гийн урилга хүлээж авахгүй нь бүгдэд тодорхой болсон. Түүнчлэн энэ үеэр НАТО-гийн 75 жилийн ойг тэмдэглэнэ” гэж Унгарын ГХЯ-ны тэргүүн Украин-НАТО-ын зөвлөлийн хурлын дараа мэдэгдэв.
Түүнчлэн Киев тус улсын үндэсний цөөнхийн эрхийг зөрчсөөр байгааг Сиярто бас дурджээ. Тодруулбал, Транскарпатын бүс нутгийн Унгар үндэстний цөөнхийн эрх ашиг зөрчигдсөөр байгааг тэр сануулжээ.
Саяхан Унгар улс Европын энх тайвны сангаас Украинд 500 сая евро олгохыг зөвшөөрөөгүй, учир нь Будапешт Украины Авлигатай тэмцэх үндэсний газраас Унгарын нэг ч аж ахуйн нэгжийг дайныг ивээн тэтгэгчдийн жагсаалтад дахин оруулахгүй гэсэн баталгааг өнөөг хүртэл аваагүй байгаа юм.
Үүнээс гадна Унгарын Ерөнхий сайд ч бас Европын холбоонд гишүүнээр элсэх хэлэлцээрийг эхлүүлэхэд Украйныг бэлэн биш байна гэж мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Вечерняя Москва
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.