Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-04 нд нийтлэгдсэн байна.

Б.Дэлгэрсайхан: Энэ сарын 11-нд тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулж, автобус нийлүүлэх ажлыг эхлүүлнэ

12/ 4/ 2023    14 цаг 45 минут

Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны шийдвэр, ногоон автобусны тендер зарлах ажлын талаар тус хорооны дарга, Монгол улсын сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэл өглөө. 

Энэ талаар тэрбээр "Нийтийн тээвэр хомсдолтой байгаа асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Улаанбаатар хотын худалдан авах ажиллагааны газраас зарласан автобусны тендер амжилттай явагдсан.

Энэ долоо хоногт шүүхийн байгууллага, Шударга Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Төлөө Газраас гомдол, санал гаргахгүй бол баталгаажих юм. 

Өөрөөр хэлбэл, арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулаад автобус нийлүүлэх ажил эхэлнэ. 

Мөн өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт түгжрэлийг бууруулж, асуудлыг шийдвэрлэх зорилгоор эрдэмтэн мэргэжилтнүүд болон төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл ээлжит тавдугаар хурлыг зохион байгуулсан. 

Үндэсний хороонд багтдаг 40 гаруй байгууллагын гишүүд оролцлоо. Энэхүү хурлаар

-Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ойрын гол зорилго

-Нийслэлийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх

-Авто машины хэрэглээг зүй зохистой зохицуулах зэрэг асуудлыг хэлэлцсэн. 

Тодруулбал, түгжрэлийг бууруулах ойрын гол зорилго нь нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, автомашины хэрэглээг зүй зохистой зохицуулах явдал хэмээн харж байгаа. Бид Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар болон түүний харьяа агентлагууд болох Нийслэлийн Замын хөгжлийн газар, Нийтийн тээврийн газартай хамтран ажиллаж байгаа.

Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрчээ. Үүнийг тодруулбал: 

Шинэ нийтийн тээврийн хэрэгсэл орж ирсний дараа хэрхэн яаж зохистой, хүртээмжтэй ашиглах болон автобус удаан хугацаанд хүлээгдэж буй асуудлыг шийдэх. 

Энэ хүрээнд Үндэсний хорооны дэргэд орон тооны бус мэргэжлийн зөвлөл байгуулж байгаа. Тус зөвлөл нь түгжрэлтэй холбоотой ажлыг гардан явуулах бөгөөд мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан Ажлын албаны даргаар ахлуулж байгаа.

Олон нийтийн зүгээс хяналт тавих, дэмжлэг үзүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах үүднээс чиг үүрэг бүхий орон тооны Иргэний хяналтын зөвлөлийг Үндэсний хорооны дэргэд байгуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр арга хэмжээг бид ойрын хугацаанд авч, ажиллуулна" гэв. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube