Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-05 нд нийтлэгдсэн байна.

Автобусны тендер шалгаруулахдаа 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих хөрөнгийг үл хайхрав

12/ 5/ 2023    12 цаг 15 минут

-Автобусны тендерт хамгийн бага үнийн санал өгсөн Хятадын төрийн өмчит компанийг хасч нийт дүнгээр 18 тэрбум төгрөгөөр  илүү  саналтай “Yutong Bus”-ыг шалгаруулжээ-

Саяхан зарлагдаж хаагдсан Нийтийн тээврийн автобус /Улаанбаатар/ тендер буюу нийслэл хотод нийлүүлэх 600 автобусны тендер шалгаруулалтыг шударга бус өрнөсөн гэж үзэж байна. Ингэж үзэх хангалттай үндэслэл бий.

Хэрэв энэ тендер шударгаар явагдсан бол шалгарах хамгийн өндөр магадлалтай Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd. нь БНХАУ-ын 100% төрийн өмчит компани бөгөөд Евро стандарт хангасан, дэлхийн 5 тивд экспортлогддог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн автобус үйлдвэрлэгч юм.

Тендерт дурдсан техникийн шаардлагыг хангаж үнийн доод саналыг өгсөн тэднийг хасаж нийт дүнгээр 18 тэрбум төгрөгөөр илүү Yutong Bus Co., Ltd.-ийн саналыг шалгаруулсан нь татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн шамшигдуулж байгаа ноцтой асуудал юм. 18 тэрбум төгрөгөөр 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих боломжтой.

Мөн түүнчлэн тендерийн нээлтийн өдөр буюу 2023.11.24-ний өдөр  Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна" гэх мэдэгдэл хийсэн ба уг мэдэгдэл нь өмнөх ямар ч тодруулга дээр тусгагдаагүй бөгөөд тендерт оролцогчдын хувьд шинэ мэдээ байсан. Гэтэл тендерт шалгарсан Yutong Bus Co., Ltd.-ийн нийлүүлэлтийн хуваарь нь урьдчилан тохиролцсон мэт уг мэдэгдлийн дагуу байхаар төлөвлөсөн байна.

Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd. нь төрийн өмчит байгууллага тул хуулиараа болон дотоод ёс зүйн дүрмээр аливаа авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлийг ямар ч нөхцөлд хатуу хориглодог тул энэ компани энэхүү тендерт ямар нэгэн хээл хахууль, урьдчилан тохиролцсон зүйлгүйгээр оролцсон гэдэгт эргэлзэх зүйл алга.

Тэд ашгийн хувь хэмжээг хамгийн бага түвшинд тавьж 71,000 ам.доллароор нэг бүрийг нь нийлүүлэх санал өгсөн. Гэвч тендерийн үнэлгээний хороо 80,000 ам.доллараар санал өгсөн Yutong Bus Co., Ltd.-ийг шалгаруулжээ. Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd.-ын  санал болгосон автобус нь техникийн шаардлагыг хангаж байгаа атал, шалдар булдар зүйлээр халхавчилж, баримт бичгийн шаардлага хангаагүй хэмээн үнээр өрсөлдөх боломжийг хааж хассан байна.Үүнийг тодруулбал:

  1. Энэ зураг дээрх албан бичигт дурдагдсан Автын инженерээр санал болгосон Зен Ган нь тус компанид 29 дэх жилдээ ажиллаж байгаа (29 жилийн НДШ төлсөн баримтыг хүргүүлсэн), 2000 гаруй ажилтнаас сонгож оруулсан шилдэг ажилтан юм. Мөн тендерийн шаардлагад нийт 5 инженер техникийн ажилтантай байна гэсэн боловч, манайх 10 инженер техникийн ажилтны мэдээлэл буюу шаардлага бүр дээр 2 хүнийг санал болгосон. Тиймээс нөгөө ажилтны ажлын туршлага ч шаардлагад заасны дагуу 5-аас дээш жил байна.
  2. Аль ч автомашин үйлдвэрлэгчид цахилгаан тээврийн хэрэгслийн дизайн, загвараар өрсөлддөг болсон. Бид хамгийн сүүлийн үеийн загвар дизайн бүхий автобусны платформуудынхаа каталогийг илгээсэн. Хамгийн сүүлийн онуудын загварууд буюу хамгийн шинэ загвар, моделиуд. Цахилгаан гэдэг маань доторх технологи болохоос биш, загвар хийц ижил доторх тэжээл нь дизель, бензин, газ байх боломжтой. Гэтэл үүнийг зөвхөн цахилгаан автобусны каталог ирүүлсэн. Үйлдвэрлэгчийн каталог ирүүлээгүй гэж дүгнэсэн байна. Хэрэв үнэлгээний хороо хүсвэл www.kinglong-bus.com/products гэж ороод бүх загварыг харах нь нээлттэй.

Кинг  Лонггийн зүгээс уг шударга бус шалгаруулалтын  үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд холбогдох байгууллага нь энэ ноцтой зөрчлийг шударгаар шуурхай шийдвэрлэнэ гэж найдаж байгаа гэдгээ илэрхийлжээ.

Оноос өмнө 300 автобус нийлүүлнэ гэдэг нь эргэлзээтэй

Нийтийн тээврийн автобус  нийлүүлэх тендерт ялсан Хятадын Yutong Bus Co., Ltd. Компани оноос өмнө 300 автобус нийлүүлэх боломжтой юу гэдэг нь эргэлзээтэй  асуудал юм.

Тендерийн нээлтийн үеэр 2023.11.24-ний өдөр  Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар  "2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна." гэх мэдээлэл хийсэн. Тендерт оролцогчдын зүгээс уг мэдэгдэл нь өмнөх ямар ч тодруулга дээр тусгагдаагүй байсан гэж үзэж байгаа юм. Гэтэл тендерт шалгарсан Yutong Bus Co., Ltd.-ийн тендер дээр нийлүүлэлтийн хуваарь нь урьдчилан тохиролцсон мэт уг мэдэгдлийн дагуу байхаар тааруулж төлөвлөсөн байгаа гэдгийг дээр дурдсан.

2023 ондоо буюу ганцхан сарын дотор амжуулж 20 хоногт 300 автобус нийлүүлнэ гэдэг нь өмнө нь тохиролцож үйлдвэрлэж эхлээгүй л бол амжихааргүй амлалт бөгөөд  өдөрт 15 автобус үйлдвэрлэж нийлүүлэх нь боломжгүй зүйл гэдгийг тендерт оролцогчдын зүгээс илэрхийлж  байгаа юм. Энэ нь “бушуу туулай борвиндоо баастай”  гэдэг шиг түргэн шүүрхий, дахиад  чанаргүй автобус нийлүүлэгдэх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.

Тендертэй холбоотой хоёр дахь гол агуулга нь Автобусны тендер хуулийнхаа дагуу явсан бол төсөвт өртгөөс 35 тэрбум хэмнэгдэх ёстой гэсэн шударга ёсны хүсэмжлэл.

Хуулийнхаа дагуу харьцуулах үнийн шалгуурыг баримталж шаардлага хангасан хамгийн бага үнийн санал өгсөн оролцогчийг шалгаруулах ёстой атал шалдар булдар шалтаг олж хамгийн өндөр оноотой оролцогч болох Хятадын төрийн өмчит, олон улсад нэр хүндтэй автобусны үйлдвэр болох Кинг Лонгийг хассан. Хэрэв журмынхаа дагуу шалгарсан бол төсөвт өртгөөс 35 тэрбум хэмнэгдэх байв. Ийм хэмжээний хөрөнгөөр 200 хүүхдийн багтаамжтай 18 цэцэрлэг барих эсвэл тус үйлдвэрийн өгсөн үнээр нэмж 146 автобус авах боломжтой төсөв юм.

Харамсалтай нь тендерийг шалгаруулахдаа энэ бүхнийг үл хайхарч татвар төлөгчдийн мөнгөнд хүндэтгэлгүй үрэлгэн байдлаар хандаж, Засгийн газраас хэрэгжүүлж байгаа хэмнэлтийн бодлогыг сөрлөө.    

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.187.89зочин   • 2023, 12 сарын 5. 13 цаг 06 минут

Нийлүүлэх автобусныхаа зургийг ирүүлээгүй юм бол хасах нь зөв



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube