Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-05 нд нийтлэгдсэн байна.

ЁЗСХБХ: Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр Д.Дуламсүрэнг томилохыг дэмжлээ

12/ 5/ 2023    16 цаг 04 минут

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо өнөөдөр /2023.12.05/ хуралдаж, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн танилцуулга, Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалт, Ёс зүй, сахилга, хариуцлагын байнгын хорооноос баталсан Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг сонгон шалгаруулах журмын 11 дүгээр зүйлийн 18.1-д заасны дагуу Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнд олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх ажлын хэсгийн танилцуулга, нэр дэвшигчдийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа, Төрийн албаны зөвлөлийн тухай хуулийн дагуу ёс зүйн хорооны орон тооны бус гишүүдийг сонгон шалгаруулах ажиллагааг үе шаттайгаар хоёр удаа зохион байгуулав. Ес дэх буюу үлдсэн нэг гишүүнийг томилсноор Ёс зүйн хорооны бүрэлдэхүүн бүрдэж, ажилдаа орох юм. Ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд хуралдаж, сонгон шалгаруулалтын сүүлийн шатанд тэнцсэн гурван нэр дэвшигчийн материалтай танилцаж, нууц санал хураалт явуулахад, хамгийн олон саналыг  Доржсүрэнгийн Дуламсүрэн авсан тул нэрийг нь  дэвшүүлэхээр болсныг онцлов.

 Ажлын хэсгийн танилцуулга болон нэр дэвшигчээс асуулт асуух гишүүн гарсангүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан нэр дэвшигч Д.Дуламсүрэнг дэмжиж үг хэлэв. Тэрбээр, УИХ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, Монгол Улсын Засгийн газар, улс үндэстнээрээ авлигаас салах, ёс зүйтэй нийгмийг бүтээхийн төлөө гишүүд, төрийн өндөр албан тушаалтан, албан хаагчид манлайлж ажиллахыг зорьж байгаа. Иймд Авлигатай тэмцэх газарт олон жил ажилласан, мэргэшсэн хүний нэрийг дэвшүүлснийг дэмжиж байгаагаа илэрхийлээд манлайлж ажиллахыг хүслээ.

 Нэр дэвшигч Доржсүрэнгийн Дуламсүрэн нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн. 1988 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг, 1995 онд ОХУ-ын Иваново хотын Улсын Их сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж, 2003 онд ХБНГУ-ын Бремен хотын Улсын Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Тэрбээр 1995-1996 онд Хууль зүйн яамны Олон Улсын Эрх зүй, Хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн, 1996-2007 онд Хууль зүйн яамны Хууль зүйн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл Авлигатай тэмцэх газарт ажилтан, ахлах ажилтан, хэлтсийн дарга, албаны даргаар ажиллаж байгаа аж.

 Байнгын хорооноос Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнээр нэр дэвшигч Д.Дуламсүрэнг сонгох эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66,7 хувь нь дэмжлээ. Уг санал дэмжигдсэн тул Ёс зүйн хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн дарга Н.Энхболд Төрийн албаны  хаагчийн ёс зүйн байдлын тухай анхдагч, том хуулийн хүрээнд зохион байгуулж буй Төрийн албаны ёс зүйн хороо анхных бөгөөд тус хорооны соёл, төлөвшил, өв уламжлал нь орон тооны бус гишүүдийн ажлын хариуцлагаас ихээхэн шалтгаалах тул чухал томилолт болж байгааг онцолж, Ажлын хэсэгт талархал илэрхийлснээр хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube