Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-аас хүүхдийн хорт хавдрын эмтэй холбоотой мэдээллийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг танилцууллаа.
Тэрбээр "Монгол Улсад хүүхдийн хавдрын өвчлөл өндөр байгаа.
ДЭМБ-аас "Монгол Улсад зонхилон тохиолддог зургаан нэр төрлийн хүүхдийн хорт хавдрын 30 орчим нэр төрлийн эмийг үнэ төлбөргүй олгохоор боллоо. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар холбогдох баримт бичигт гарын үсэг зурах шаардлагатай байна" гэсэн захидлыг хүлээн авлаа.
Тиймээс Засгийн газарт энэ асуудлыг яаралтай оруулж, захирамж гаргуулах асуудлаар материал бүрдүүлэх үүрэг чиглэлийг сая холбогдох хүмүүст өглөө" хэмээв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.