Хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймгийн Бөхмөрөн суманд өчигдөр буюу 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ автомашинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 5-нд эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.
Мөн өнөөдөр буюу 5-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг гэр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 3 буюу нийт 4 гэр нурсан дуудлагаар тухайн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.