Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-22 нд нийтлэгдсэн байна.

"ЭТТ" ХК-ийн IPO гаргах зорилготой байгуулсан компани 10 сар ажиллахдаа 54,1 тэрбум төгрөгийн зардал гаргажээ

12/ 22/ 2023    14 цаг 46 минут

Нүүрсний гэх тодотголтой өнөөдрийн сонсголоор “Эрдэнэс Тавантолгой майнинг” ХХК-тай холбоотой шинжээчийн дүгнэлтийг сонсов. Гэрчээр УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазарт оролцлоо.

Шинжээч: Засгийн газраас 2019 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх, арилжаалах бэлтгэл ажлыг хангуулах зорилготой 296 дугаар тогтоол гаргасан байна. ЭТТ ХК-ийн ТУЗ-аас 2019 оны 07 дугаар сарын 30-нд “Эрдэнэс Твантолгой майнинг” ХХК гэх охин компани байгуулсан.

Тус компани нь 10 сарын хугацаанд доорх бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулжээ.

Энэ хугацаанд 1,2 сая тон буюу 102 тэрбум төгрөгийн уулсын ажил хийж, 73,8 сая төгрөгийн борлуулалттай 56,1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол нийт 54,1 тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Өөрөөр хэлбэл 390 сая төгрөгийн ашигтай ажилласан.

Тус компани нь төсөл хэрэгжих хугацаанд маркетинг, удирдлагын зардалд 54,1 тэрбум төгрөг зарцуулснаас 21,2 тэрбум төгрөгийн зөвлөх үйлчилгээ авсан бол татан буулгахтай холбоотойгоор 2021-2022 онд нийт 12,5 тэрбум төгрөгийн өр авлагыг “ЭТТ” ХК өмнөөс барагдуулж, 8 гэрээний 6,6 тэрбум төгрөгийн өглөгийн үлдэгдэлтэй үлдсэн байна.

УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар: 2019 оноос УУХҮ-ийн сайдаар ажиллаж байхад Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн үүрэг даалгавраар “ЭТТ” ХК-ийн нүүрсний ордыг хэрхэн ашиглах талаар бодлогын шийдлийг гаргасан. Үүнд, Олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох ажлыг танилцуулсан. Тухайн үед Засгийн газрын хуралдаанаар 9 удаа орж, нийт 20 гаруй эрхзүйн акт гаргасан. 2020 оны тавдугаар сард Олон улсын хөрөнгийн бирж дээр гарах ажил 90 хувьтай хангагдсан байсан. Зургадугаар сард хөрөнгийн бирж дээр цан цохихоор төлөвлөж байсан ч цар тахалтай холбоотой нөхцөл байдал үүссэн, мөн улстөрийн хэцүүхэн нөхцөл байдал үүссэн. Төслийг явуулахгүй байх сонирхол нь нүүрсний хулгайтай холбоотойгоор зогсоосон.  Засаглалын хувьд улстөрийн томилгоог үндсэнд байхгүй болгохоор боломжийг бүрдүүлэх гэж байсан.

Дэлхийд нүүрсний гол тоглогч болох, Хятадын гол нийлүүлэгч байх бодлого дэвшүүлж ажилласан.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Тэгээд яагаад бүтэлгүйтсэн бэ?

УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар: Ерөөсөө улс төржилт. Нүүрсний далд эдийн засгийг дэмжсэн хүний өөрийн байгууллагууд нийлээд л зогсоосон. Өнөөдрийн нөхцөл байдал руу тэд нөхөд өөрсдөө л татаж оруулсан.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Хэрвээ бид IPO хийсэн бол оффтейк гэрээ гэдэг зүйл гарахгүй байсан юм гэж та хэллээ. Гэтэл оффтейк гэрээг нууцалж байгаад хийсний үр дүнд 3,2 их наяд төгрөгийн алдагдалтай компани үүсчихээд байна. Энэ хэзээ үр ашигтай байх вэ гэхээр хувийн сектор л очиж байж. Төрийн элдэв төслийг санхүүжүүлээд ингээд явбал цаашид ч бүтэхгүй. Өнөөдрийн байдлаар IPO-г сонирхох компани гарч ирэх үү?

УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар: Та бол дэлхийн зах зээлийн үнэлгээний талаар сайн мэдэж байгаа гэж ойлгож байна. Яг өнөөдрийн нөхцөл байдалд олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө төвлөрүүлэх ямар ч боломжгүй. Цаашдаа гадны сайн менежментийн багт өгч цэгцлэхгүй бол босч ирэх ямар ч бололцоо алга.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Та чинь нийслэлийн МАН-ын хорооны дарга байсан. УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан. Та ярьсан зүйлийнхээ эсрэг үйлдэл хийгээд ингээд суух чинь хэр зохимжтой юм бэ?

УУХҮ-ийн сайд асан Д.Сумъяабазар: 2008,2012 оноос хойш ЭТТ-г эдийн засгийн эргэлт оруулах тал дээр тухайн үеийн С.Баяр даргаас эхлээд шийдвэрүүд гарч байсан. Бид олон улсын стандартыг тогтоохын төлөө л зүтгэсэн. Гэтэл тухайн үед нэмэхтэй явж байсан “ЭТТ” ХК-ийн борлуулалтын орлого 2020 онд 56 хувиар буурсан. Цар тахлаас үүдэж, дэлхийн эдийн засаг хасахтай болсон. Дээрээс нь сонгууль болж байсан учраас хүний өөрийнгүй хэрүүл тэмцэл болж, нөхцөл байдал хүндэрсэн. Алдаа гаргаж болно, засна. Хулгай бол байж болохгүй. Ер нь бол нүүрсчдийн нам бусад гэсэн нөхцөл байдал үүсчихээд байна.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.177.205Зочин   • 2023, 12 сарын 24. 20 цаг 16 минут

t...neg

66.181.177.205Зочин   • 2023, 12 сарын 24. 20 цаг 16 минут

*****

202.9.40.91зочин   • 2023, 12 сарын 22. 20 цаг 48 минут

энэ тэнэг бөк улс, ард түмнийг бодох золиг мөн үү? юуны өмнө хулгайлахаа л бодно биз дээ.



ШИНЭ МЭДЭЭ

Нийслэлийн МАН-ын хороо Д.Сумъябазарыг чөлөөлж, Х.Нямбаатарыг даргаар томилно5 сар 18. 10:54"Номын баяр" Сүхбаатарын талбайд амралтын өдрүүдэд болно5 сар 18. 10:41Ихэнх нутгаар салхитай, хуурайшилт их байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна5 сар 18. 10:35Онцгой байдлын алба хаагчид 36916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа5 сар 18. 10:32"5Ш" ажиллагааны хүрээнд Дэлхийн банктай хамтран ажиллаж, 1.7 сая долларыг буруутай этгээдээр төлүүлэх болжээ5 сар 18. 10:28Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ.5 сар 18. 9:43О.Номинчимэг: “Хангай” зочид буудлын өмчлөгчид хугацаатай үүрэг даалгаварт хариу ирүүлээгүй5 сар 17. 11:48СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 17. 11:43Б.Очирваань Олд Траффордод зочилж, Уэйн Рүүнитэй уулзжээ5 сар 17. 9:54ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо С.Баярцогт, Баабар нарыг халз мэтгэлцээнд урив5 сар 17. 9:28Монголын хоёр уулчин Эверестийн "үхлийн бүс"-т сураггүй болоод 100 гаруй цаг өнгөрлөө5 сар 17. 8:59Эрэн хайх, эмнэлгийн тусламж үзүүлдэг Онцгойгийнхон5 сар 17. 8:51Ц.Раднаа: "Миний өрсөлдөгч Япон өвгөн бий. Түүний рекордыг би сая эвдчихсэн"5 сар 16. 17:58Насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан компанид мэдэгдэл хүргүүлжээ5 сар 16. 12:08"Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" зах хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ5 сар 16. 11:59Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:38Ишиг, хурга тэврэгчдийг их хуралд биш, амьтны хүрээлэнгийн захиралд сонгон шалгаруулая5 сар 16. 9:21Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав5 сар 16. 9:18Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн олимпын эрх баталгаажлаа5 сар 16. 9:18Жинхэнэ эх орончид, жинхэнэ элитүүдийн суудал хоосон хэвээрээ5 сар 16. 9:16ХОРИН НЭГ5 сар 16. 9:15Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв5 сар 16. 9:14С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна5 сар 16. 9:12Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья5 сар 16. 9:11Хогоо ангилж хаяад цуглуулсан бонус оноогоо ус авах, автобусанд суух, СӨХ-ны төлбөртөө ашиглах боломжтой болно5 сар 16. 9:07Боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргана5 сар 15. 16:52“Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр 70 хос хуримлалаа5 сар 15. 16:46Хилчний гудамжны замыг хааж, шинэчилнэ5 сар 15. 15:05“Улаанбаатар марафон"-д 140 гаруй хүн гэр бүлээрээ гүйхээр бүртгүүлжээ5 сар 15. 11:15ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 5.5 сар 15. 10:56ЗАВГҮЙ ХҮМҮҮС реалити хөтөлбөр Удиртгал 4.5 сар 15. 10:53Монголд 10-аас дээш ам бүлтэй 6176 өрх байна5 сар 15. 10:15Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой нийслэлийн болон орон нутгийн СУВИЛЛУУД5 сар 15. 8:53Б.Энхбаяр: Ч.Сайханбилэгт Монголоос мөнгө явуулдаг холбоо сүлбээтнүүд нь хэвээрээ байгаа5 сар 15. 8:41Томас Гарон Да Силва: Биед минь халдаж, нуруу, хүзүү рүү хэд хэдэн удаа хүчтэй цохисон5 сар 15. 8:30Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно5 сар 15. 8:29Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ5 сар 15. 8:26Нүүрсний хулгай, Хөгжлийн банк, Оюу толгой, “Эрдэнэтийн 49”-ийнхэн, дээрээс нь “жил өнжсөн” ЖДҮ-чид ч нэр дэвшихээр айсуй...5 сар 15. 8:25Зурхай: Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу өдөр5 сар 15. 8:25Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу5 сар 15. 8:25
 Facebook Twitter Youtube