Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-27 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Чандмань Хар уулын булш

12/ 27/ 2023    7 цаг 00 минут

Хүрлийн үеийн булш оршуулгын дурсгал 

    Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг дахь Чандмань Хар уул орчимд хийсэн хайгуул судалгааны үр дүнд нийт 300 гаруй дурсгалыг бүртгэн баримтжуулснаас нийт хүрэл, хүннү, монголын үед холбогдох олон тооны булш оршуулгын дурсгалыг малтан шинжилсэн юм. 
    Чандмань Хар уулын хүрлийн үед холбогдох дурсгал нь гадаад зохион байгуулалтын хувьд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой бөгөөд энэ нь тухайн он цагт холбогдох дурсгалын томоохон төлөөлөл хэмээн үзэж болно. Уг дурсгалыг гадаад бүтцийн хувьд нэгдүгээрт, голдоо дөрвөлжин хашлагатай, гадуураа дугуй болон дөрвөлжин хэлбэрийн дараастай булш, хоёрдугаарт, “шоргоолжин” болон түүнтэй төстэй хэлбэрийн булш, гуравдугаарт, бусад хэлбэрийн булш хэмээн гурав ангилан үздэг.
    Эдгээр дурсгалуудаас хамгийн олноор малтан шинжилсэн булш бол хүрэл зэвсгийн үед холбогдох чулуун дарааст булш юм. Чандмань Хар уулын хүрлийн үеийн булш нь ихэвчлэн уулын энгэр газарт ганц нэгээрээ буюу цувраа байдлаар бүлэглэн оршино.Уг булшны голын хашлагыг зохион байгуулалтаар нь өрлөгөн хашлагатай, дан чулуун хашлагатай, өрлөгөн болон дан чулуун хашлагатай хэмээн дэд ангид хуваан авч үздэг. Хашлагыг 3-5 үе давхарлан эмх цэгцтэй өрнө. Хашлаганы дотор талыг дүүргэх явцад цүлхийж нурахаас сэргийлэн гадна талаас нь хавтгай чулуугаар түшүүлэн манана. Манаас чулуугаар хашлага чулууг бүрэн тойруулахаас гадна зүүн тал буюу оршуулгын толгой талд өвөрмөц өнгийн чулуугаар манаж, сондгой тэмдэг тавьдаг байжээ. Хүнээ оршуулахдаа 60 гаруй см гүнтэй зүүн хойш, зүүн тийш хандсан нүх ухаж, амсрыг нь дагуулан хавтгай чулуу эгнүүлэн тавиад хүнээ түрүүлгэ нь харуулан ихэвчлэн тэнэгэр байдлаар тавина.
    Булшинд тэр болгон эд өлгийн зүйлс дагалдуулаад байхгүй боловч дагалдуулсан тохиолдолд чулуу, шавраар хийсэн зүйлс тааралдаж байна. Дагалдуулсан эд өлгийн зүйлсийн зориулалт нь ихэвчлэн гоёл чимэглэл, ахуйн хэрэглээний зүйлс байгаа бөгөөд зэр зэвсгийн зүйлс ганц ч тохиолдоогүй болно.
    Он цагийн хувьд хүрэл зэвсгийн дунд үе буюу НТӨ II мянганы эхний хагасаас сүүлийн хагаст холбогдоно.
    Чандмань Хар уулын хүрлийн үеийн булшны ихэнхийг хүнийг түрүүлгэ нь харуулсан оршуулга эзлэх бөгөөд энэ нь эртний нийтлэг оршуулгын зан үйлээс зарим талаараа эрс ялгаатай байгаа нь тухайн үеийн хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, овог аймгуудын харилцан хамаарал, цаашлаад монголчуудын угсаа гарвалыг судлахад чухал эх хэрэглэгдэхүүн болох нь дамжиггүй. (Ч.Амартүвшин)

 

Ашигласан ном зохиол

Амартүвшин Ч., Батболд Н., Эрэгзэн Г., Батдалай Б. Чандмань Хар уулын археологийн дурсгал I.  УБ., 2015. 

Амартүвшин Ч., Ерөөл-Эрдэнэ Ч., Гүнчинсүрэн Б., Цогтбаатар Б. Эртний нүүдэлчдийн оршуулгын зан үйлийн өвөрмөц нэгэн хэлбэр //Studia archeologica. Tom. XXIV(IV), Fasc.11.УБ.,2007,т. 141-160.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube