Энэ мэдээ хуучирсан буюу 2023-12-28 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон:Чормаган

12/ 28/ 2023    7 цаг 10 минут

Бага Азийн нутагт томилогдсон анхны монгол захирагч. 

Чингис хааны хорчи ноёдын нэг бөгөөд сурвалж бичигт Чормаган ба Чормагун гэж тэмдэглэдэг. Ойрхи болон Бага Ази дахь нутагт томилогдсон анхны монгол захирагч билээ. 

1218-1223 онд Хорезмын улсыг эзлэхэд оролцож Зэв, Сүбэдэй нарын хамт Кавказ хийгээд Оросын тал нутагт дайран орж Кипчакуудын эсрэг дайтаж байв. 1219 онд Чингис хааны зарлигаар 30.000 цэрэг дайчлан холын аянд мордож мөхсөн төрөө дахин сэргээхээр тэмцэж байсан Желаладдин султаныг даран сөнөөх үүрэг хүлээжээ. Иранд цэрэглэн орж, түүний хүчийг сулруулж чадсан тул Өгэдэй хаан ихэд сайшаасан байна. 

Чормаган урт хугацаагаар Баруун Азид суун 1232-1233 оны хооронд Кликийн Армянийг байлдан эзлэв. Дундад Азийн оронд ерөнхий захирагч болжээ. 1235 онд Их хуралдай Хархорумд хуралдаж Бат тэргүүтэй “Ахмад хөвгүүдийн аян дайн”-ыг эхлүүлэхээр тогтов. Энэ үед Чормаганыг Перс нутгийг эрхшээлдээ оруул хэмээн томилов. Чормаган Персийн Фарс, Керман мужуудыг эзлэн 1235-1236 онд Исфаханыг буулган авчээ. 

1236-1239 онд Гүржийн вант улсыг дагаар оруулж, Их Армянийг эрхшээлдээ оруулсан байна. Ийнхүү Их Армяний Ани, Карс хотууд Чормаганы мэдэлд шилжжээ. Тэрбээр олон хотыг эзлэн авч Монголын эзэнт гүрний харьяанд нэгтгэсэн байна. Харин нэгэн тулалдаанд сонсголгүй болсон учир түүний тушаалыг Байжу ноён залгамжлан авчээ. Мөнх хааны үед Чормаган ба Байжу (Чормаганы хүү) нар 1253-1258 он хүртэл Хүлэгү ба Сүбэдэй нарын удирдсан их цэрэгт туслан Иран, Иракийг эзлэх дайнд оролцож явжээ. (Л.Ганбат)

Ашигласан ном зохиол

Д.Баярсайхан. Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл, УБ., 2016
На. Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. Хөх хот, 1993 
Нум сумтан ард түмнүүдийн түүх. Орч: Д.Баярсайхан, Д.Анхбаяр. УБ., 2010
Х.Шагдар. Монголчуудын аян дайн, цэргийн урлагийн түүх (XIII зуун). Боть I, II. УБ., 2000

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube