Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Төрийн ордонд өнөөдөр /2023.12.28/ төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсанд ард түмнээ соён гэгээрүүлэх болон байгаль орчны хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнав. Мөн
Гавьяат эдийн засагч цолоор Стандарт хэмжил зүйн газрын ажилтан Ч.Рэнцэндагва,
Гавьяат тээвэрчин цолоор Б.Гонгор,
Гавьяат тамирчин цолоор Б.Отгонжаргал, Б.Элбэгжаргал
Гавьяат багш цолоор Г.Лхагва, О. Ажигцэрэн
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Л.Амарсанаа
Байгаль орчны гавьяат ажилтан цолоор В.Буянтогтох,
Гавьяат барилгачин цолоор "Баганат-Өргөө" компанийн захирал О.Батсайхан, "Уран-Охид" компанийн захирал Р.Дариймаа,
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор хүүхдийн зохиолч О.Сундуй болон "Улирал ба зохиолч" сэтгүүлийн Япон улс дахь тусгай сурвалжлагч С.Хишигсүрэнг,
Хүний гавьяат эмч цолоор "Бурхан-Андууд" хүүхдийн эмнэлгийн зөвлөх эмч Н.Энхбаяр,
Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, "Гэрэлтүүлэг" компанийн захирал А.Ганхуяг,
Гавьяат жүжигчин цолоор Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин О.Хүрэлбаатарыг шагнав.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.