Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүст Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардууллаа.
МАК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Галсангийн Цогтод Монгол Улсын эрчим хүчний салбарыг чанартай нүүрсээр хангах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх орчин үеийн дэвшилтэт технологийг нутагшуулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор Т.Жанлав, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Д.Давгасүрэн, Гавьяат хуульч цолоор С.Буд, Гавьяат жүжигчин цолоор Р.Даваажав, Гавьяат багш цолоор Д.Доржсүрэн, Б.Наранцэцэг, Малын гавьяат эмч цолоор Ш.Мандах, З.Гантөмөр, Гавьяат тээвэрчин цолоор Б.Шаравсамбуу,
Гавьяат эдийн засагч Д.Сайнжаргал, Ц.Наранчимэг, Гавьяат тамирчин цолоор Г.Ган-Эрдэнэ / Сүмогийн 73 дахь их аварга/, Гавьяат жүжигчин цолоор Д.Отгонжаргал, Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Д.Уртнасан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Б.Энхжаргал, Үйлчилгээний гавьяат ажилтан Б.Лосол, Д.Жавзандулам нарыг шагналаа.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.