![](stat/file/p/l/241/170427141765951e39c1329.jpg)
Нийслэлийн прокурорын газраас “...Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятад хэлээр ярьж байгаа мэт бичлэгийг фэйсбүүк хуудаст нийтэлж, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан илт худал мэдээлэл тараасан гэх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлжээ.
Тус шүүх прокурорын саналыг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагч Б.Мөнхбат, Д.Алтанбаатар нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.