Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-05 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Эртний монголчуудын булш

1/ 5/ 2024    8 цаг 14 минут

Дундад эртний монголчуудын булш оршуулгын дурсгалыг язгууртны болон жирийн иргэдийн хэмээн ангилан үздэг.

      Эртний монголчуудын язгууртны бунхант оршуулга манай улсын нутгаас хараахан олдоогүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн Онгон сумын нутаг Таван Толгойд малтан судалсан булшнууд нь XIII-XV зууны монгол язгууртных болох нь тодорхой болж байна. Таван толгойн булшны зохион байгуулалт нь газрын хөрсөн дээр чулуугаар цагариглан өрж хийсэн овоолгоор танигдана. Баялаг олдвортой булшинд гүн нүх малтаж хүүрийг гурван давхар төмөрлөг бүслүүртэй модон авсанд агуулж, толгойг нь их төлөв хойд зүг чиглүүлэн тавьж эмээл хазаартай хөлөг морь дагалдуулан оршуулсан нь илэрсэн байдаг.

     Сурвалж бичгийн мэдээнд дундад зууны монголчууд хүүр оршуулахдаа ихэд нууцалж, ялангуяа хаад ихсийг оршуулсан газраа хэнд ч мэдэгдэхгүй болгохыг эрмэлздэг байсан тухай өгүүлсэн нь бий. Тиймээс ч Монголын их хаад байтугай, нэр ус нь тодорхой нэг ч язгууртан ноёны булшийг нээн олж малтан шинжилсэн зүйл одоогоор үгүй юм.

     Дундад зууны монголчуудын жирийн иргэдийн булш ихэвчлэн нэг газар цөөн тоотой олдох бөгөөд газрын хөрсөн дээр чулуу өрж хийсэн нууцлаг дараастай, заримдаа шороон овоолготой, дараасыг хуулж авахад голдуу дан шороогоор булж төдий л гүн биш булшны нүхэнд австай, авсгүй хоёр янзаар оршуулсан байдаг. Түүнээс гадна булшны нүхэн дэх аль нэг талын ханыг хажуу тийш хөндийлөн ухаж шарилыг хөмөгт тавьж нууцлан оршуулах зан үйл байжээ.

     Эрэгтэй хүний булшнаас байлдааны зэр зэвсгийн зүйлс, нумын ясан наалт, үйсэн саадаг, эмээл, дөрөө, хазаарын хэрэглэл, хэт цахиур, бүсний чимэглэл олдох ба эмэгтэй хүний булшинд гоёл чимэглэлийн зүйлс, богтаг малгай, үйлний хайч, ээрүүлийн таваг, сам, толь, сав суулга гэх мэт зүйл дагалдуулан хийсэн нь нийтлэг тохиолдоно. Мөн булшнаас хойлгын махан хүнсний үлдэгдэл болох элдэв мал амьтны яс, үүний дотроос ихэвчлэн хонины шагайтай шаант, нуруу, дал дагалдуулсан байдаг. Шагай чөмгийг ихэвчлэн хүүрийн толгой талд шагайтай талаар нь доош харуулж босгон тавьдаг зан үйл байжээ.

     Одоогоор манай улсын нутагт нийт 80 шахам газар 600 орчим эртний монгол булш малтан шинжилж судалгааны үр дүнгээс хэвлэн нийтэлжээ. Өнөөгийн судалгааны түвшинд малтан судалсан булшнуудыг он цагийн хувьд Монголын археологийн соёлын түрүү үе (X-XII зуун), сонгодог үе (XIII-XIV зуун), хожуу үеийнх (XV-XVII зуун) хэмээн ангилж болно. (Н.Батболд)

Ашигласан ном зохиол

Амартүвшин Ч., Батболд Н., Эрэгзэн Г., Батдалай Б. Чандмань Хар уулын археологийн дурсгал I. УБ., 2015.

Батдалай Б. Дундад зууны үеийн булш оршуулгын дурсгалын он цагийн асуудалд. // Археологийн судлал. Т.XXXV, fasc.32, УБ., 2015, тал 483-493.

Пэрлээ Х. Эртний монголчуудын үхэгсдээ оршуулж байсан зан үйлийн асуудалд. УБ., 1956.

Төрбат Ц, Батсүх Д. Таван толгойн монгол язгууртны булшнууд. // Монгол-Францын археологийн нээлтүүд, хорин жилийн хамтын ажиллагаа. Үзэсгэлэнгийн каталог. УБ., 2015, тал 139-169.

Эрдэнэбат У. Монгол эхнэрийн богтаг малгай. УБ., 2006.

Эрдэнэбат У. Монгол Улсын нутаг дэвсгэрт дундад зууны монголчуудын булш, оршуулгын дурсгалыг судалсан тойм. // Монголын археологийн шинжлэх ухаан. “Монгол улсын шинжлэх ухаан” 108 боть цуврал бүтээлийн 32-р боть. УБ., 2007.

Эрдэнэбат У., Төрбат Ц. Онгон нутгийн өв соёл. УБ., 2011.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube