Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-08 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Яглакар

1/ 8/ 2024    6 цаг 36 минут

 
Төв Ази, Монгол оронд оршиж байсан дундад эртний түрэг хэлт сурвалжит овог, Уйгурын хаадын ураг

Яологэ хэмээх хятад сурвалжид гардаг овгийн нэрийг Орхон бичгийн дурсгалын Яглакар мөн гэдгийг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг. Хотан баримтад Yahi̯:dakari гэж тэмдэглэжээ. Үгийн утгыг дараах байдлаар тайлбарладаг. Түрэг хэлний Yağıla- бол “дайнч” гэсэн үг бололтой. Тан улсын шинэ сударт Сүй улсын Да-е-гийн анхан онд (605) Яглакар овгийн Шицзянь иркин (俟斤 < ji-kin)-ийг аймгийн олон түмэн нь сая сонгож, хаан болгов, Вэйхэ аймаг Пугу, Тунло, Баегу-тай нэгдэж Хуйгэ хэмээх болсон, Уйгур аймгийн ургийг Яологэ хэмээнэ гэж өгүүлдэг. Үүнээс хойш бараг хоёр зуун жилийн турш Яглакар овгийн язгууртнууд иркин, эльтебер, шад, ябгу, хаан цол хэрэглэж Уйгур аймаг, Уйгурын хоёр ч хаант улсыг захирч байжээ.
    Орхон бичгийн дурсгалд Токуз огузаас гарсан уйгуруудыг Он-Уйгур гэж нэрлэдэг. Арван Уйгур гэсэн үг бөгөөд уйгурууд арван овогтой болохыг хэлж байна. Эдгээр 10 овог дотор Яглакар овог тэргүүлэх байр суурьтай ба тэднээс Уйгуурын ихэс дээдэс гардаг.
    Уйгурын хожуу хаант улсыг байгуулсан Яглакарын удмын хаад VIII зууны эцсээр хаан ширээгээ Токуз Огузын Эдиз аймагт булаалгажээ. Гэвч 840 онд Уйгур улс мөхсөний дараа Яглакар овгийн язгууртнууд нэг хэсэг уйгурчуудыг удирдаж Эзний гол, Ганьчжоуд нүүж очсон ба X зуунд өөрийн төр улсыг байгуулсан юм. Ганьчжоугийн Уйгур улсыг тангудууд XI зууны гучаад онд мөхөөж улсыг нь эзэлжээ. (Б.Батсүрэн)

Ашигласан ном зохиол

Сүй улсын судар (хятад хэлээр)
Тан улсын хуучин, шинэ судрууд (хятад хэлээр)
Н.Я.Бичурин. Собрание сведений о народах, обитавших в Средней Азии в древние времена. Том 1. М-Л., 1950
Liu Mau-tsai. Die Chinesischen Nachrichten zur Geschichte der Ost-Türken (T'u-küe). Bd. I-II. Wiesbaden, 1958
岑仲勉. 突厥集史. 上册. 北京.: 中莗書局, 1958 (2004重印) Чэнь Чжунмянь. Түрэгийн түүхийн товчоон. Дээд, доод дэвтэр, Бээжин, УХХ, 1958 (2004)
Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ., 1992
Батсүрэн Б. Өндөр тэрэгтнүүд ба эртний түрэгүүд (VI-IX зуун). УБ., 2009
Батсүрэн Б. Гучин түрэг (Otuz Türk\Otuz Türük)-ийн асуудалд – Эртний Түрэгийн түүх, соёл. УБ., 2015. тал. 71-101

Эх сурвалж:mongoltoli.mn

 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

“Миний дайсны дайсан бол миний найз”1 цаг 2 минутын өмнөТүүхэн товчоон: Улаанбутангийн тулалдаан1 цаг 28 минутын өмнөХуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв1 цаг 33 минутын өмнөД.СОСОРБАРАМ: С.Зориг амиа алдсан хэрэг хамт зүтгэж байсан нөхдийг нь насан туршид нь хардуулж, нулимуулж явдаг тогтолцооны цөм болчихлоо1 цаг 34 минутын өмнөУлаанбаатар ба Токио хотын цэвэрлэх байгууламж хэрхэн ажилладаг вэ?1 цаг 37 минутын өмнөЦаг агаарын мэдээ1 цаг 43 минутын өмнөЖ.Соронзонгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шийдвэрлэв1 цаг 46 минутын өмнөС.Зоригийн хэргийн материалыг нууцаас бүрэн гаргахыг шаардав1 цаг 55 минутын өмнөНЭРИЙГ НЬ АШИГЛАГЧ “ЭРЭЭ ЦЭЭРГҮЙЧҮҮД” ЦӨМ С.ЗОРИГИЙГ ТАЙВАН НОЙРСУУЛ…4 сар 22. 10:30Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 22. 10:27Р.Базарын баривчилгаанаас улс төрийн “үнэр” л ханхийгээд байна даа4 сар 22. 9:10Нэрд гарсан юмнуудад нэг ч өөдтэй “амьтан” байхгүй4 сар 22. 9:09АЖНАЙГ АЖИХАД: Монголын төр нүдгүй чихгүй мэт аашилсан Ажнайгийн ноёрхол бол хуулиар халхавчилсан хулгай мөнөөсөө мөн4 сар 22. 8:58Баабар: Сарлаг нядлах аргачлал4 сар 22. 8:09Өнөөдөр могой өдөр4 сар 22. 8:07Долоо хоногийн өрнийн зурхай4 сар 22. 8:04Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна4 сар 22. 8:00“…Улс төрийн санхүүжилт” гэвэл Р.Базар ч, банк ч биш, Монголбанкны дэргэдэх СМА буруудна4 сар 22. 7:56Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тайландын Хаант Улсад албан ёсны айлчлал хийнэ4 сар 22. 1:00Улсын начин Б.Түвшинтөгс түрүүллээ4 сар 21. 18:12Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа4 сар 21. 18:02Б.Ганхайч Азийн дэд аварга боллоо4 сар 21. 17:56Тодорхой тоймлоно-Долоо хоногийн тойм4 сар 21. 15:33Азийн аваргын тэмцээнийг Монголын жүдочид амжилттай эхлүүллээ4 сар 21. 11:09С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэргийн талаар хэн юу ярьж байсан бэ4 сар 20. 14:23"Амгалан" Дулааны станцын эрчим хүчний үйлдвэрлэл 1.3 сая Гкал дулаанаар нэмэгдэж байна.4 сар 19. 15:58Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон.4 сар 19. 15:48Говьсүмбэр аймгийн баг шөвгийн дөрөвт шалгарлаа4 сар 19. 0:50“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо4 сар 18. 22:15Дээд боловсролын байгууллагад оюутан элсүүлэх босго оноог 420 болгов4 сар 18. 21:25Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа4 сар 18. 21:02Дээд шүүх Т.Бадамжунайн хэргийг тусгаарлах шаардлагагүй гэж үзжээ4 сар 18. 10:55“Хөгшин” улс төрчдийн "сав" хальсан толхилцоон4 сар 18. 10:29Цасан болон шороон шуурга шуурна4 сар 18. 10:01Ц.Туваан: Эмийн салбарт ашиг сонирхлын хамаарал, “цус ойртолт” хэрээс хэтэрч, бүртгэл, хяналт нь бүр дампуурсан байна4 сар 18. 9:33ЦАГ АГААР: Бусад нутгаар хур тунадас орохгүй4 сар 18. 9:07Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна4 сар 18. 9:02Арабын Нэгдсэн Эмиратад сүүлийн 75 жилд үзэгдээгүй их хур тунадас унаснаас Дубай хот үерт автав4 сар 18. 9:00Эрдэнэтийн овоолгуудыг “…Үүсмэл орд”-ын заалт нь одоогийн эзэмшигчдэд үлдээх үү?!4 сар 18. 8:57Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө4 сар 18. 8:55
 Facebook Twitter Youtube