Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-09 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон: Яруугийн голын хүн чулууд

1/ 9/ 2024    6 цаг 29 минут

Эртний Түрэгийн үед хамаарах хүн чулуун хөшөөд.

     Завхан аймгийн Яруу сумын нутаг, сумын төвийн өмнүүр урсах Яруугийн голын урд биеэр нэлээд тооны хүн чулуу дөрвөн тусдаа газарт буй.

     Гүүрийн дэргэдэх хүн чулуу. Сумын төвийн чанх урд, Яруугийн голын гүүрийн баруун өмнө зуугаад метр зайд бий. Уг хүн чулууг цагаан өнгийн шохойлог чулуугаар хийсэн бөгөөд баруун гартаа жижиг аяга барьсан, зүүн гараа ташаандаа зүүсэн илдний бариул дээр тавьсан байдалтай. Толгойн орой мөлгөр бөөрөн­хий, хамар, хөмсгийг нэг үргэлж товгор зураасаар гаргасан ба махирласан живэр сахалтай, чихэндээ цагирган сэнж, бөөрөнхий унжлага бүхий ээмэг зүүжээ. Дээлийн энгэр заам гаргаагүй, дөрвөлжин ялтсан чимэгтэй бүс бүсэлж өмнөө жишүү бариултай жижиг хутга хөндлөн зүүгээд зүүн ташаандаа махирилдаг ажээ. Баруун ташаандаа тал дүгрэг хавтага, билүү бололтой богино шулуун эдлэлийн хамт унжуулжээ. Ар талд нь 3,2×3,2 м хэмжээтэй чулуун хашлага, өмнөөс нь зүүн урагш чиглэсэн зэл чулууны үлдэгдэлтэй. Үүнээс зүүн урагш нэг км орчим зайтай Далиугийн ам хэмээх газарт гурван хүн чулуу буйн баруун талынх тусдаа, зүүн талын хоёр нь хамтдаа. Бүгд цагаан өнгийн шохойлог чулуугаар хийгдсэн бөгөөд эхний хүн чулуу бүтнээрээ, сайн хадгалагдсан, нэлээд нарийн ур чадвар гарган урласан хөшөө юм. Баруун гартаа жижиг ваар барьж, зүүн гараа ташаанд зүүсэн илдийн бариул дээр тавьж босоо зогссон байдалтай. Хамар хөмсгийг нэг үргэлж товгор зураасаар гаргасан ба зууван том нүдтэй, нүдийг тойруулан давхар хүрээ татжээ. Живэр болон ооч сахалтай. Чихэндээ цагариг сэнж, бөөрөнхий унжлагатай ээмэг зүүжээ. Баруун гарын ханцуйн үзүүрт нарийн эмжээр гаргасан байна. Дөрвөлжин ялтсан чимэгтэй бүс бүсэлж өмнөө махир богино хутга, зүүн ташаанд шулуун илд агсан, баруун ташаандаа хавтага, билүү унжуулжээ.

     Үүний зүүн талын эхний хүн чулуу, дээрхтэй тун ойролцоо хийц дүрслэлтэй, гагцхүү толгойн оройн хэсэг хугаран унасан байв.

      Гурав дахь хүн чулуу нэлээд болхи хийцтэй, толгойн оройн хэсэг гэмтсэн, хоёр гараа цээжиндээ хавсарч нэг үзүүртээ цагариган сэнжтэй урт нарийхан зүйл барьсан дүрслэлтэй ажээ.

     Яруугийн голын хүн чулууд он цагийн хувьд бүгд эртний түрэгийн үед холбогдоно. (Д.Батсүх)

Ашигласан ном зохиол 

Сэр-Оджав Н.Эртний түрэгүүд. УБ., 1970, т. 67-69.

Баяр Д. 1996 онд Завхан аймагт ажилласан хүн чулуу судлах экспедицийн тайлан. ТХГБС.

Монгол нутаг дахь түүх, соёлын дурсгал (Сэдэвчилсэн лавлах). УБ., 1999, т. 137-138.

 
0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube