ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/ өнөөдрөөс ажиллаж эхэллээ. Өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, монгол хэл, математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой.
Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад и-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих юм. Суралцагчид мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус цахим системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.