Манай улсад сонсголын бэрхшээлтэй 8700 гаруй иргэн бий. Энэ төрлийн бэрхшээлтэй иргэдийн дийлэнх нь буюу 5913 нь 35-64 насныхан байгаа юм. Тэгвэл Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газраас Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны дэргэдэх Зайнаас зөвлөн туслах төвийн duudlaga.mn -ыг ашиглалтад оруулжээ.
Сонсголын бэрхшээлтэй иргэд видео дуудлагын тусламжтайгаар мэргэжлийн дохионы хэлмэрчээр дамжуулан төрийн үйлчилгээг авах боломжийг тус цахим хуудас олгодог. Тэгвэл сонсголын бэрхшээлтэй иргэд ажлын өдрүүдээр тус цахим хуудсаар болон Duudlaga апп ашиглаж үйлчилгээ авах боломжтой болжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.