Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-11 нд нийтлэгдсэн байна.

“Монголын сайхан бичигтэн-2023” уралдааны шилдгүүд тодорлоо

1/ 11/ 2024    12 цаг 56 минут

Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уралдааны найман ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогсдод шагнал гардуулж баяр хүргэж, амжилт хүсэв.

Тэрбээр цаашид үндэсний бичгийг төрийн харилцаанд хэрэглэхэд шаардагдах бэлтгэлээ бүрэн хангах, төрийн албан хаагчдыг монгол бичигт сургах, монгол бичгийн олон улсын стандарт кодчилол боловсруулж батлуулах, “Үндэсний бичгийн журамласан толь” бүтээж хэвлүүлэх зэргээ Засгийн газар, холбогдох яамд эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

“Монголын сайхан бичигтэн-2023” уралдаанд 1,600 орчим хүн, түүний дотор БНХАУ-ын Өвөрмонголын Өөртөө Засах Орон, Япон Улс, БНЧУ-ын монгол бичигтнүүд бүтээлээ ирүүлжээ.

Мөн Эмэгтэйчүүдийн хорих ангийн хүмүүжигчид анх удаа оролцсон байна.

Уралдааны хамгийн бяцхан оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын хоёрдугаар ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн, 101 настай Жигмэдсүрэн, нийслэлийн Хан -Уул дүүргийн иргэн,  79 настай С.Цэнд-Аюуш нар байлаа.

“МОНГОЛЫН САЙХАН БИЧИГТЭН-2023” УРАЛДААНЫ ДҮН: 

1-7 дугаар ангийн сурагчид” ангилал:

 Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 7 “в” ангийн сурагч О.Мандахнаран,

  1. Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 7 “б” ангийн сурагч Э.Пүрэвжаргал,
  2. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 “а” ангийн сурагч У.Мөнгөншатар,

Тусгай байр:

  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 7 “б” ангийн сурагч Э.Энхцэцэг,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 6 “в” ангийн сурагч Б.Ууганчимэг, 

“8-11 дүгээр ангийн сурагчид” ангилал:

  1. Дундговь аймгийн лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10 “б” ангийн сурагч Н.Анхмаа,
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9 “г” ангийн сурагч Д.Цолмон,
  3. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11 “а” ангийн сурагч Н.Алдармаа,

Тусгай байр:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 9 “б” ангийн сурагч О.Энхсугар,
  • Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуулийн 10 “в” ангийн сурагч Б.Намуунзаяа,           

“12 дугаар ангийн сурагчид” ангилал:

  1. Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12 “г” ангийн сурагч Т.Хонгорзул,
  2. Увс аймгийн Улаангом сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 12 “б” ангийн сурагч Ш.Сүнжээ
  3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн 12 “а” ангийн сурагч Т.Цэрэнням нар шалгарч, МУИС-д 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.

Мөн МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийг:

  • Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билэг” ерөнхий боловсролын сургуулийн 12 “а” ангийн сурагч Э.Цэвэлсодном,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуулийн 12 “б” ангийн сурагч И.Уранцэцэг,
  • Увс аймгийн Улаангом сумын лаборатори 1 дүгээр сургуулийн 12 “д” ангийн сурагч Б.Номуунзаяа нар гардлаа.

“Мэргэжлийн багш” ангилал:

  1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Оюуны чимэг” сургалтын төвийн монгол хэл, бичгийн багш Х.Амаржаргал,
  2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Гурван тамир” сургуулийн монгол хэл, бичгийн багш Э.Батжаргал,
  3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Уранбилиг,

Тусгай байр:

  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Бямбадулам,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Бага тэнгэр” олон улсын сургуулийн багш Ц.Норпил,

“Насанд хүрэгчид” ангилал:

  1. МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан Д.Нямдэлгэр,
  2. МУБИС-ийн МХББ-ийн 1 дүгээр ангийн оюутан Б.Билгүүнсаран,
  3. МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан О.Ганжигүүр,

Тусгай байр:

  • МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн 2 дугаар ангийн оюутан Б.Хүслэн-  Эрдэнэ,
  • “Е-Монголиа” цахим үйлчилгээний нэгдсэн порталын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Баянжавзан,

“Уран бичлэг” ангилал:

  1. “Оюут” урлангийн үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор,
  2. МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3 дугаар ангийн оюутан Ц.Даваадулам,
  3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн 11 “ё” ангийн сурагч Ү.Намуунзаяа

Тусгай байр:

  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн багш Т.Хишигдэлгэр,
  • БНХАУ-ын Хөх нуур мужийн иргэн У.Самтан,

“Сайхан бичигтэн анги” ангилал:

  1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургууль. Б.Долгор багшийн бэлтгэсэн 8 “а” анги,
  2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБ-ын “Титэм” сургууль. Г.Энхсайхан багшийн бэлтгэсэн 10 “а” анги,
  3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын С.Болормаа багшийн бэлтгэсэн 11 “а” анги,

“Бичвэрийн бус бүтээл” ангилал:

  1. Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань эрдэнэ” сургуулийн 7 “б” ангийн сурагч З.Монголжингоо,
  2. Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч Ч.Баттуул,
  3. Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн оёдлын багш Т.Самбуужовдоо,  

Тусгай байр:

  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар сургуулийн 12 “г” ангийн сурагч  Э.Мөнхжин,
  • Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань эрдэнэ” сургуулийн Б.Бямбасүрэн багштай 7 “б” анги,

 “Монгол туургатны болон гадаад улсын иргэд” ангилал:

  • Япон Улсын иргэн Имазеки Тошико /“Чингис хааны энхтайвны бодлого” эсээ/
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуур хотын иргэн А.Мэргэнбат,
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотын уран бичээч Хичээлт,

Тусгай байр:

  •  БНХАУ-ын Өвөр  Монголын Өөртөө Засах орны Хөх хотын уран бичээч Сайханчимэг,
  •  Япон Улсын иргэн  Шимамура Шо,

Монгол хэл шинжлэлийн гарамгай онолч, их эрдэмтэн “Шадавын Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналыг:

  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ирмүүн хүсэл” монгол бичгийн сургалтын төвийн багш Д.Нямдорж,

“Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо” ТББ-ын нэрэмжит шагналыг:.

  • Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 9 дүгээр сургуулийн багш Б.Төмөрхуяг,

Ахмад дипломатч Г.Луузангийн нэрэмжит шагналыг: 

  • Тусгай сургалттай 29 дүгээр бүрэн дунд сургуулийн Р.Эрдэнэболор багштай бийрийн бичлэгийн дугуйлангийн хамт олон,

Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналыг:

  • Хорих 407 дугаар ангийн хүмүүжигч О.Дөлгөөн,

 Жүжигчин, МУСТА Р. Анхнямын нэрэмжит шагналыг:

  • Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр сургуулийн багш А.Баянжаргалын бэлтгэсэн 8 “в” анги хүртлээ.

Монголын уран зургийн галерей “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ныг дуустал нийтэд толилуулна.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube