Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-15 нд нийтлэгдсэн байна.

Түүхэн товчоон:ЭНХБАЯР Намбарын

1/ 15/ 2024    6 цаг 54 минут

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч

Н.Энхбаяр 1990-1996 онд Соёлын сайдаар ажиллахдаа соёл, урлагийн салбарын эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж, соёлын талаар баримтлах төрийн бодлого, соёлын хуулийг боловсруулах, батлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн байна.

1996 оны сонгуулиар МАХН анх удаа парламентын оппозиц байр сууринд шилжсэн үед Н.Энхбаяр МАХН-ын Ерөнхий анрийн бичгийн даргаар сонгогдож, УИХ дахь МАХН-ын бүлгийг толгойлох болжээ. Тэр бээр намыг шинэчлэх, жинхэнэ парламентын нам болгон төлөвшүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэх, ялангуяа Социнтернд элсүүлэх талаар багагүй хүчин чармайлт гаргасан юм.

2000 оны сонгуулийн кампанийг чадмаг удирдаж, УИХ-ын сонгуульд МАХН үнэмлэхгүй олонхийн суудал авчээ. Энэ үеэс Н.Энхбаяр Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээр томилогдож, тэр хугацаанд улс орны эдийн засгийн сэргэлт, өсөлтийн шинжтэй нааштай өөрчлөлтүүд мэдрэгдэж, үндэсний аж үйлдвэр, тэр дундаа боловсруулах аж үйлдвэрлэх нэлээд үзүүлэлтээр өсч байв. Мөн “Мянганы зам”-ын эхлэлийг тавьж, ОХУ-д төлөх 11,4 тэрбум шилжих рублийн өрийг 93 хувийг нь чөлөөлөөд үлдсэнийг нь бэлэн төлбөр хийж барагдуулах замаар шийдвэрлэхээр тохиролцож, хэрэгжүүлсэн билээ. Түүний толгойлсон Засгийн газар 2003 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо Ардчилалыг шинээр болон сэргээн тогтоосон орнуудыг V бага хурлыг амжилттай зохион байгуулсан юм.

Н.Энхбаяр 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллахдаа Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан “Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг УИХ-аар батлуулах, түүх, соёлоо эрхэмлэх, 2003 онд хүн төрөлхтний аман болон биет бүс соёлын өвийн шилдэг дээжид Монгол морин хуурын уламжлалт урлагийг, 2005 онд Монгол ардын уртын дууг, 2004 онд Орхоны хөндийн түүх, соёлын дурсгалт газрыг Дэлхийн өвд тус тус бүртгүүлсэн, дэлхий дахинаа тунхаглаж, ЮНЕСКО-гийн батламж хүлээн авсан юм. Түүний үед Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, олон улсын нэр хүнд өссөн байна. (Ж.Болдбаатар) 

Ашигласан ном зохиол

Болдбаатар Ж.,Монгол түмний сод хүмүүс.Төрийн зүтгэлтэн. Дэд боть. УБ., Соёмбо принтинг. 2015. т.105-121.

Болдбаатар Ж.,Монгол Улсын Засгийн газрын тэргүүн.УБ., 2003. 

 Эх сурвалж: Mongoltoli.mn

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.179.174Зочин   • 1 сарын 30. 21 цаг 57 минут

Хогийн ****



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube