Энэ мэдээ хуучирсан буюу 2024-01-22 нд нийтлэгдсэн байна.

Сонгууль 2024: М.Энхсайхан Н.Номтойбаярыг барааджээ

1/ 22/ 2024    16 цаг 03 минут

УИХ-ын сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Намууд нэр дэвшигчдээ тодруулж, нэр дэвшихээр горилогчид албан тушаалаа ч өгч буй. 2024 оны УИХ-ын сонгуулийн хувьд тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэлд 6 нийт 13 байхаар тогтсон бөгөөд холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгоно. Тойргоор буюу мажоратороор 78, хувь тэнцүүлэх буюу жагсаалтаар 48 хүнийг сонгож, УИХ-ын нэг шинэ анги бүрдэнэ.

Сүүлийн 30 жилд төрийн эрхийг ээлжлэн барьж буй МАН, АН-ын хувьд нэр хүнд сайнгүй байгаа нь гуравдагч хүчин буюу жижиг намуудад боломж гарах нь гэх горьдлого төрүүлэх ч сонгуулийн шинэчилсэн тойрог болон тогтолцоогоор хязгаарлачихлаа гэх нь ч бий.

Мөн өнгөрсөн онуудад ил болсон авлига, албан тушаалын хэргүүдээс улбаалж УИХ-ын 2024 оны сонгуульд иргэд өмнөх сонгуулиудаас илүү хэрсүү хандах хэрэгтэй болсныг сануулж буй. Ямартай ч УИХ-ын 2023 оны намрын чуулган завсарлаж, 2024 оны хаврын чуулган эхлэх хүртэлх хугацаанд УИХ-ын гишүүд болон горилогчид сонгуулийн тойргуудад ажиллаж буй мэдээлэл гарсаар байна. Намууд ч энэ хугацаанд сонгуулийн бэлтгэлдээ оржээ. Өнгөрсөн баасан гарагт буюу 2024 оны нэгдүгээр сарын 19-нд Ногоон Нам ээлжит бус 14 дүгээр их хурлаа хийж, намын даргаар Н.Номтойбаярыг сонгосон тухай мэдээлэл чих дэлсээд байна. Одоогоор Ногоон намаас энэ тухай албан ёсоор мэдээлэл өгөөгүй бөгөөд намын албан ёсны сайт, пэйж дээр О.Бум-Ялагч дарга хэвээр байна.

No description available.

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаярын хувьд 2020 онд МАН-аас “хөөгдсөн” гэж болно. Өөрөөр хэлбэл МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос 2020 онд нэгдүгээр сард Н.Номтойбаярыг “олон нийтийн газар биеэ зохисгүй авч явсан, зодоон цохионд оролцож МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлж байна” гэж үзэн “МАН-аас гарсанд тооцсон” шийдвэр гаргаж байсан юм. Хэдийгээр түүнд алдаа, дутагдлаа ойлгон эргээд намдаа хандах эрхийг нээлттэй орхилоо гэж байсан ч 2021 онд Н.Номтойбаяр Эрүүгийн хуулийн 22.1-ийн 3, 23.5-ийн 1 дэх хэсгээр, нэг жил хорих, хоёр жил нийтийн албанд томилогдох эрхээ хасуулах ялаар шийтгүүлсэн байдаг.

Тэгэхээр Н.Номтойбаяр нь сураг алдраад удаж буй “Ногоон нам”-ын даргаар томилогдсон ч УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 29.9-д “ Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэх заалтыг 2023 онд оруулж, 2024 оны 1 дүгээр сарын 1-нээс дагаж мөрдөж буй. Тиймээс Н.Номтойбаяр Эрүүгийн хуулийн 22.1 Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэдгээр шүүхээс ял авсан учраас нэр дэвших эрхээ хязгаарлуулсан гэж болно.

Н.Номтойбаярын хувьд Ногоон намыг удирдах нь улстөрд эргэн ирж, МАН-тай тэр тусмаа У.Хүрэлсүхтэй “үзэлцэх”-ээр шийдсэнээ илэрхийлж буй нь энэ бололтой.

Ногоон намыг Н.Номтойбаяр удирдах болсонтой холбоотойгоор Ерөнхий сайд асан М.Энхсайхан энэ амралтын өдрүүдэд МҮАН-ыг хуралдуулж, түүнтэй эвсэх тухай ярилцсан гэнэ. Эвслийн даргаар Н.Номтойбаярыг сонгож, Дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлэхээр болсон аж.

Уг нь, М.Энхсайхан 2022 оны 12 дугаар сард Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээж, батлахаа намын дарга асан С.Эрдэнээс ёслол төгөлдөр гардсан. Түүгээр ч зогсохгүй “Үндэсний Ардчилсан Нам”-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтгэрэл нь намын үйл ажиллагаагаа зогсоож, Ардчилсан намтай албан ёсоор нэгдлээ хэмээн зарласан. Тэгэхээр М.Энхсайхан АН-ын гишүүнчлэлтэй ч МҮАН-ын удирдсан хэвээр байгаа аж.

Улс төрийн намын тухай хуульд “Нэг нам үйл ажиллагаагаа зогсоож, өөр намтай нэгдсэн бол тэр намын эрх үүрэг хариуцлага намын гишүүдийн харьяалал, эд хөрөнгө нэгтгэн авсан намд шилжинэ.” гэж заасан ч Монголын Улс төрийн “жижиг” намуудын хувьд 801 хүний гарын үсгээс хэтрэхгүй, нэг хүний голцуу нам байдаг нь хууль хэрэгжихгүй, ам яриа хэлцлээр үйл ажиллагаагаа зохицуулах төдийгээр явдгийн жишгээр бүртгэх байгууллагад албан ёсоор хандаагүй бололтой. Тийм учраас Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намын нэр дотор МҮАН одоо ч бүртгэлтэй хэвээр байгаа юм.

Мөн Сонгуулийн тухай хуулийн 29.5-д Нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа учраас АН-ын гишүүнчлэлээс татгалзах нь тодорхой.

М.Энхсайханы хувьд УИХ-д АН-аас нэр дэвшсэнээс МҮАН-ын хуучин гишүүнчлэлээ сэргээж, Н.Номтойбаярыг бараадахыг илүүд үзсэн бололтой.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



59.153.113.29Зочин   • 1 сарын 23. 11 цаг 57 минут

dugui duguigaa olnoo gej , 2 hujaa niileed avch



ШИНЭ МЭДЭЭ

Бутан улстай хөдөө аж ахуй, боловсрол, соёл, уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллана7 сар 9. 12:59Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлав7 сар 9. 12:51Шинээр Хяналт үнэлгээний болон өрсөлдөөний асуудал эрхэлсэн сайдтай болно7 сар 8. 17:54АН, ХҮН намын дарга нар Монгол Улсаа нэгдүгээрт тавьсан шийдвэр гаргасан Ерөнхий сайдын байр суурьтай санал нэг байна гэв7 сар 8. 17:46Гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ7 сар 8. 17:12ҮСХ: Улсын цолтой бөхийн тоо ойролцоогоор 661 байна7 сар 8. 12:29Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсаа илүү хурдтай хөгжүүлэхийн тулд улс төрийн намууд хамтран Засгийн газар байгуулж байна7 сар 8. 11:56Ш.Баранчулуун: Хотын дундуур урсаж байгаа голыг өргөтөх боломжгүй учраас лаг хагшаасыг цэвэрлэж, гүнзгийрүүлэх нь зөв7 сар 8. 9:38Гамшиг, аюулт үзэгдлийн улмаас өнгөрсөн 7 хоногт 17 хүн нас барсан байна7 сар 8. 9:3511, 12-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно7 сар 8. 9:30Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно7 сар 8. 9:24ШЕЗ хуульд байхгүй заалтаар шүүгч томилдог болоо юу?!7 сар 8. 9:07Элсэлтийн ерөнхий шалгалтад 77 шалгуулагч 800 оноо авчээ7 сар 8. 8:52АН Засгийн газарт хамтрахаар болов7 сар 8. 8:49Ц.Батнайрамдал: Цоо шинэ хөгжим, хувцас дизайн, бүрэн автомат тайз чимэглэл бүхий монгол мюзиклийг нээнэ7 сар 7. 13:08Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг гишүүдийн 99 хувийн саналаар улираан томиллоо7 сар 5. 19:12“Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоол батлагдав7 сар 5. 18:12Улаанбаатар хот, “Дова инженеринг” түншлэл хооронд метроны зөвлөх үйлчилгээний гэрээ байгууллаа7 сар 5. 13:28МАН-ын бүлгийн даргаа Л.Мөнхбаатар, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэл ажиллана7 сар 5. 13:03Баянзүрх дүүргийн Засаг даргаар Ганбаатарын ЖАРГАЛСАЙХАН томилогдлоо7 сар 5. 12:52“Улаанбаатар метро” төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр шалгарсан БНСУ-ын “Дова инженеринг” -тэй гэрээ байгуулна7 сар 5. 7:59Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад ажиглагчаар оролцож, үг хэллээ7 сар 5. 7:55Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 5. 7:38Зурхай: Гэрээ хэлцэл хийхэд сайн өдөр7 сар 5. 7:36О.Цогтгэрэл: Засагт орохгүй7 сар 3. 9:18Ажиглагчид: Томсгосон тойрогт сурталчилгааны хугацаа хангалтгүй байна7 сар 3. 9:05Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцоно7 сар 2. 18:20УПЕГ: Шийдвэр гүйцэтгэгч М.Б нь нэр бүхий албан тушаалтнуудын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ7 сар 2. 18:18Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Монгол хүн бүрийн аж амьдралд бодит үр өгөөжөө өгсөн эдийн засгийн бодлогыг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.7 сар 2. 18:18Д.Амарбаясгалан: Иргэдийн төрдөө итгэх итгэлийг сэргээсэн шинэ цагийн парламентыг бид цогцлоох үүрэгтэй7 сар 2. 17:57Улаанбаатарт үүлшинэ, +27...+29 градус дулаан байна7 сар 2. 7:05Зурхай: Сэтгэлд сэвтэй газар очиход муу өдөр7 сар 2. 6:45Ерөнхийлөгч УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа7 сар 1. 17:33Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын Анхдугаар чуулганыг маргааш товлон зарлалаа7 сар 1. 17:30МАН ард түмний олонхын итгэлийг хүлээсэн учраас ачааны хүндийг дангаар үүрэх ёстой7 сар 1. 14:39Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг танилцуулж байна7 сар 1. 13:42СЕХ:126 нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцож, тогтоол батлав7 сар 1. 13:40Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг хойшлуулав7 сар 1. 11:13Эрх баригч ба сөрөг хүчин байх уу эсвэл хамтрах уу?7 сар 1. 10:04СЕХ : УИХ-ын сонгуулийн дүнг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ7 сар 1. 10:02
 Facebook Twitter Youtube