![](stat/file/p/l/241/170599848865af78987244f.jpg)
"Канвон-2024" олимпын дөрөв дэх өдөр эмэгтэй биатлончдын 6 км-ийн спринт уралдаан явагдаж өндөрлөлөө.
Тус уралдаанд 37 орны 98 тамирчин онч, хурдаа сориход Италийн К.Гаутеро 19:40.2 минутын амжилтаар итгэл төгс тэргүүлэв. Тэрбээр буудлагадаа ганцхан сум алдсанаас гадна тэшилтдээ ч хурдан байсан тул арын өрсөлдөгчөө 35 секундээр илүүрхсэн юм.
Словенийн Э.Север (20:15.3), Украины П.Пуцко (20:54.1) нар хоёр, гуравт хурдалсан юм.
Энэ зайд уралдсан Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ЕБС-ийн 11-р ангийн сурагч-тамирчин Д.Нямсүрэн 28:11.1 минутын амжилтаар 77-р байрт бичигдэв.
Харин Хэнтий аймгийн харьяат тамирчин, УАШТ-ий 1 алт, 2 мөнгө, 5 хүрэл медальт, спортын мастер Х.Эрдэнэтунгалаг 28:16.4 минутаар 78-р байрт орлоо.
Энэ гараанд уралдсан манай нөгөө тамирчин болох Орхон аймгийн харьяат О.Оюуцолмон 34:58.8 минут хурдлан 90-р байрт жагссан юм.
![](stat/file/p/l/241/170599848665af789684244.jpg)
![](stat/file/p/l/241/170599849065af789a37c13.jpg)
![](stat/file/p/l/241/170599849265af789c4409d.jpg)
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.